Өөрийн буянд даган баясвал буруу үйл хийхээ болино

Twitter Print
2020 оны 04-р сар 06-нд 15:49 цагт
Мэдээний зураг,

Өөрийн хийсэн болон өрөөл бусдын хийсэн буянд даган баясч буян хурааж болно. Шамдалгүй, зовлонгүй буян хураах арга нь даган баясах юм.

Би өнөөдөр худал яриагүй, хулгай хийгээгүй, муу үйл үйлдээгүй гэж бодон баясал төрүүлж, цаашид ч ийм баясалтай байна гэж бодож, бодол оюундаа дадуулж бясалгах хэрэгтэй. Бүр илүү далайцтай бодож, даган баясч болно. Эхлээд таньж мэддэгнэг хүний буянд даган баясч, улмаар Далай багшийн номонд 100,000 хүн сууж байна. Ямар сайхан юм бэ гэж бодож буян хурааж болно.

Даган баясуулж буй хүний боловсрол, эд хөрөнгө, бүх зүйл сайхан байна гэж бодож даган баясч болно. Арван зүгийн гурван цагийн Бурхадын цаглашгүй их буянд даган баясч болно. Өөрийн дайсан гэж бодож байгаа хүний сайн зүйлд даган баясч, сайн зүйлийг нь олж хардаг байх хэрэгтэй. Бурхан бүгд, амьтан бүгдийн гурван цагийн буянд даган баясвал хамгийн дээд юм. Даган баясах нь ямар ач тустай вэ? Бусдын буянд даган баясвал атаархал, хорсол дарагддаг. Хүний хийсэн сайн зүйлийг хүлээн зөвшөөрч баясах нь даган баясалт болно. Нэгнийхээ хөгжиж дэвшиж байгааг хараад ашгүй дээ, овоо доо гэж чин сэтгэлээсээ даган баясвал буян хураах, тэр буян нь арвижих, тэр буяныг эдлэх эрх нээгдэнэ. Нөгөө хүний баясах сэтгэлээс илүү даган баясвал илүү буян хураана.

Атаархаж жөтөөрхөх нь үргэлж муу зүйлийг дагуулна. Өөрийн харагдах байдал нь муухай харагддаг. Үр хүүхэддээ багаас нь материаллаг, хөрөнгөлөг байдлыг дадуулж үл болно. Хүнлэг талаас нь сайн, мууг ялгадаг болгож сургах хэрэгтэй. Нийгмийн амьдрал, мөнгөний үнэ цэнийн талаар тэдэнд сайн тайлбарлаж, зүйрлэж сайн ойлгуулах хэрэгтэй.

Өөрийн буянд даган баясахаар хүн өөрөө буруу зүйл хийхээ больдог. Бусдын буянд даган баясахад атаа хорсол арилдаг. Гэхдээ юунд даган баясах нь чухал. Нүглийн үйлд даган баясч нүгэл хурааж үл болно. Үүнийг сайн эргэцүүлж бодох хэрэгтэй. Иймд юу хийх, юу хийж байгаагаа бодож тунгааж, өөрийгөө таньж мэдэхэд цаг гаргах хэрэгтэй. Одоо буяндаа даган баясч, одоо нүгэл хилэнцээ наманчилж, одоо номонд шамдах хэрэгтэй.

Түвдэн Зопа гэвшийн айлдвараас...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.