
Хэдхэн минутын өмнө БЗД-ийн Офицеруудын ордны хажууд авто осол гарчээ. Офицероос Цайз зах руу эргэдэг зам дээр хурдтай явж байсан автомашин настай эрэгтэй хүнийг мөргөсөн байна. Осол гаргасан машинд гурван цагдаа сууж явжээ. Түргэн тусламж цаг алдалгүй ирж мөргүүлсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн аж. Ослыг харсан гэрчийн мэдээлж байгаагаар түргэн тусламж иртэл мөргүүлсэн хүнд ямар ч эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэж байна. Одоогийн байдлаар хэргийг дүүргийг цагдаагийн газар шалгаж ослын шалтгааныг тодруулж байгаа гэнэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.