
МАН-ын Бүлгийн хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцохдоо "УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй. Гэхдээ нэр дэвшигчдэд ёс зүйн болон олон нийтийн дундах рейтингийн шалгуур тавина" гэж мэдэгджээ.
Тэр эрүүл байгаа. Эсвэл тэр ирэх сонгуульд ялагдана гэдгээ мэдэрчихээд мөнгө, хандив хэрэггүй гэж байна уу. Хүрэлсүх заримдаа хүн үнэмшихгүй юм ярих юм. Мөнгөгүйгээр сонгуульд орно гэдэг, зэвсэггүйгээр дайнд орохтой ижил. Ямарч сонгуульд зардал гардаг. Тэглээ ч өдийг хүртэл төрийн эрхийг луйвардахдаа луйвардаж авсан МАН мөнгөгүй, нэр дэвшигчээсээ татаас авахгүйгээр сонгуульд оролцоно гэж үү дээ.
Би үнэнийг хэлчихье. Тэд нэр дэвшигчдээсээ дор хаяж тэрбумыг салгаж байж дэвшүүлнэ. Тэд нар мөнгөнөөс зугтдаг улс биш шүү дээ. Эсвэл МАН болоод У.Хүрэлсүх мөнгөгүй сонгуульд орно гэж том дуугарч байгаа бол тэд аль хэдийн татвар төлөгч бидний мөнгийг сонгуульдаа зарцуулахаар зэхчихсэн. Тэд өөрсдийнхөө мөнгөөр сонгууль хийхгүй гэж байгаа бол бидний мөнгөөр сонгууль хийнэ гэсэн үг. Энэ бол өнгөлөн далдлалт. Хүрэлсүх ард түмэнд таалагдах гэж ингэж ч аргаа барах гэж.
Б.Жаргалсайхан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Бодлын дээрэмчин
(103.26.193.180) 2020-01-10 12:20АН-ын 100 саяын босго юу ч биш, МАН тэрбумын босготой. Одоогийн УИХ-д суугаа хулгайчдаас шал өөр 35-40 хүн тэрбумыг төлөөд сонгуульд гарахад шинэ хүн гээд МАН ялах магадлалтай
Хариулах
Зочин
(202.179.31.71) 2020-01-10 11:15жагай гуай чухам үнэнийг хэлж. татвар төлөгчдийнмөнгөөр сонгуулийн мөнгөө бэлтгэсэн. хамгийн сүүлийн жишээ нь хамгийн идэвхитэй сонгогч дэмжигчиддээ зориулж тэтгэвэрийн зээлийг байхгүй мөнгөөр төлж байгаа байдал
Хариулах