Цанын спортын гавьяатууд: Монгол улсын гавъяат дасгалжуулагч П.Рэнцэндорж /Цуврал 10/

Twitter Print
2020 оны 04-р сар 09-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

1926 онд Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын нутагт төрсөн. 1964 онд Австри улсын Иннсбрук хотноо зохион байгуулагдсан IX өвлийн олимпийн наадам, 1963 онд Норвеги улсын Осло хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагч, багийн ахлагч, БНХАУ-ын Бээжин хот, Рум улсад зохион байгуулагдсан Олон улсын цанын холбооны их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан.

1966 онд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулсан баг тамирчдаа амжилттай оролцуулсан. 1953 онд ЗХУ-д сурч байхдаа цанын спортын мастер болсон байна. 1957-1967 онд Улсын шигшээ багийн дасгалжуулагч, Ардын Боловсрол, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одонгоор 3 удаа шагнагдаж байсан. 1957 онд Монгол улсын гавъяат дасгалжуулагчаар шагнагдаж байсан.

Монголын бүх аймгийн 100 шахам сумын нутгаар цана, дугуй, явнаар 20 000 гаруй километр аялал хийж, “Хийн бясалгалын үзүүлбэр”, “Монголын гайхамшиг 93” –д оролцож байсан залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч багш юм.

Э.Очирсүрэн

Холбоотой нийтлэл: 

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын 22 удаагийн аварга, ОУХМ Н.Пүрэвжав /Цуврал 1/

Цанын спортын гавьяатууд: МУГТ, ОУХМ Л.Дорж /Цуврал 2/

Цанын спортын гавьяатууд: МУГТ Б.Зундуй /Цуврал 3/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хөдөлмөрийн баатар Раднаабазарын Раш /Цуврал 4/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хүний гавьяат эмч Борхүүгийн Алтангэрэл /Цуврал 5/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн Данзангийн Сүрэнхорлоо /Цуврал 6/

Цанын спортын гавьяатууд: Олон улсын хэмжээний мастер Б.Дашгай /Цуврал 7/

Цанын спортын гавьяатууд: Монгол Улсын гавьяат багш Л.Чимэддорж /Цуврал 8/

Цанын спортын гавьяатууд: Монгол Улсын гавьяат багш Б.Жигмэддорж /Цуврал 9/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.