Нас нэмэгдэхэд бие махбодийн идэвхитэй байдал буурч, булчин сулрах эрсдэл нэмэгдэнэ

Twitter Print
2022 оны 11-р сар 20-нд 17:29 цагт
Мэдээний зураг,

Булчин чадал сулрахад ирээдүйд бий болох эрсдэл нь нэмэгдэнэ.

Хөдөлгөөний дутагдалтай амьдралын хэв маягаар үргэлжилсээр байвал булчингийн чадал сулран, нас нэмэгдэх тусам бие махбодийн идэвхитэй байдал буурч энэ хэвээр нь тоохгүй орхивол (Frailty) сул дорой болох эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг юм.

(Frailty) Сул дорой гэдэг нь нас ахих тусам нэмэгдэх булчингийн чадал сулран, бие махбодийн хөдөлгөөн ч суларсан байдал, асаргаа шаардагдах яг өмнөх байдал юм.

Япон хүмүүсийн булчингийн хэмжээ нь:

# Эрэгтэйчүүд нь 40 наснаас

# Эмэгтэйчүүд нь 50 наснаас буурч үргэлжилнэ.

Эмч мэргэжилтний тайлбараар " Булчингийн хэмжээ 40 наснаас жилд 1% орчим буурч байгаа " гэв.

# Босож чадахгүй байх (сууж байгаад)

# Ямар ч саад байхгүй байхад бүдрэх гэх мэт байдал нь булчингийн чадал ямар байгаа илрэл ба булчингийн чадал сул байгаа шалтгаанаас үүдэлтэй юм.

Булчингийн чадал хэмжих арга нь: Хуруун бөгжөөр хэмжих арга юм.

Энэ нь 2 гарын эрхий болон долоовор хурууг шилбэний булчинг тойруулан бөгж мэт барьж үзэхэд таны хуруунууд булчинд яг тулаад таарч байвал асуудалгүй гэсэн үг. Харин шилбэний булчин тойрог болгон хэмжиж буй хуруунуудын хооронд завсар гарч зайтай байвал булчингийн чадал суларсан аюултай гэсэн үг юм.

Ямар хүмүүс (Frailty) сул дорой болох эрсдэл өндөртэй вэ? Тест хийж үзээрэй. Үүнд :

# Турах гэж хоолны дэглэм барьж, оролдоогүй байхад хагас жилд биеийн жин 2 кг аас илүү буурсан байх

# Шингэн цай, ус зэргийг уухад их хэмжээгээр залгиж уусан мэт амьсгал давхцах мэт болж байх

# Сууж байгаад босох үедээ еош гэж уулга алдан босох ба юмнаас барихгүй л бол босож зогсоход хэцүүхэн байх

# Өдөр бүрийн хэвийн амьдралд амархан ядрамтгай байх

# Урьд яваа хүнийг гүйцэж түрүүлэхгүй байх

Эдгээр 5 үзүүлэлтээс 3-аас илүү шинж тэмдэг танд байвал Сул дорой байдалтай болох магадлалтай гэж үзнэ.

Эдгээр 5 үзүүлэлтээс 1 нь л байвал ирээдүйд Сул дорой байдалд орох бэлтгэлтэй байна гэнэ.

Өнөөгийн бидний нийгмийн амьдралд Ковид халдварын уршигаар хөдөлгөөний дутагдалтай байдалд байснаар булчингийн чадал буурч, хөл, ууц нурууны доройтол мэдэрч байгаа хүмүүс нэмэгдэж байна.

Дунд болон ахимаг настай хүмүүсээс булчингийн чадал буурч байгааг мэдэрч байна гэх яриа их сонсож байна.

Та бүхэн өөрсдөө болон та бүхний эцэг эх, эмээ өвөө ямар байна вэ ?

Сул дорой ( Frailty) байдал бол эрт арга хэмжээ авбал эрүүл чийрэг байдалд эргэн орох магадлал байх ба ийм байдалд орохгүйн тулд 40 наснаас эхлэн урьдчилан сэргийлэн булчингийн чадал хадгалах дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай юм .

Мөн хүний атгах чадал нь амьдрах хугацаатай хамааралтай байна гэсэн судалгааны үр дүн байдаг. Канадын Их Сургуулийн судалгаагаар атгах чадал 5 кг хар буурвал нас барах эрсдэл 16 % нэмэгдэнэ гэсэн байна.

Атгах чадварын хэмжээ нь:

# (Ковидын өмнө 2020 оны 2 сар )

Эрэгтэйчүүд нь яг 37 кг

Эмэгтэйчүүд яг 26 кг байсан боловч

# (Ковидын явцын үед 2021 оны 3 сард хэмжилт хийхэд)

Эрэгтэйчүүд нь яг 34 кг

Эмэгтэйчүүд яг 23 кг гэсэн тус бүр 3 кг аар унаад байна.

(Нийт оролцсон 1000 хүний дундаж хэмжээ биш, хэмжилт хийхийг хүссэн оюутаны дундаж хэмжээгээр)

Сул дорой байдлын дохио бол атгах чадалд илэрдэг. Атгах чадал буурч байгаа хүн бол бүх биеийн булчингийн чадал суларч байгаа магадлалтай гэж үзэж байна.

Атгах чадал суларч байгаа дохио нь

# Ундааны бөглөө эргүүлж онгойлгоход хүндрэлтэй байх

# Нойтон алчуур сайтар мушгиж чадахгүй байх

# Хаалганы бариул эргүүлж онгойлгоход хэцүү байх (гар хуруу салгалж чичрэх)

Сул дорой байдалтай болохгүйг тулд атгах хүч чадлаа хадгалах болон нэмэгдүүлэх дасгал нь :

Эх сурвалж: Японы NHK телевиз

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.