
Багана нурууны муруйлт (Scoliosis)-с хамааралтайгаар булчингын чангарал үүсгэн цаашилбал аарцаг ясны хэмийг алдагдуулан нурууны нугалмыг бүтцийн өөрчлөлтөнд оруулдаг, хэжмилтээр 2 хөл зөрүүтэй урт, богино болохыг аарцаг нурууны гажилт гэнэ.
Хамрах хүрээ: Аль ч насныханд тохиолдоно. Дэлхий дээрх хүн амын 1% л аарцаг нурууны гажилтгүй, санаа зоволтгүй.
Үүнийг үүсгэх шалтгаан:
PS: Бидний тоодоггүй нарийн бус мэт санагдах үйлдэл хөдөлгөөнийг анзаараггүй хийснээс болж аарцаг нурууны гажилт бий болдог. Эмэгтэйчүүд нэг мөрөндөө цүнх удаан бариж хэвших, хүүхдээ нэг талдаа авч тэврэх мөн сургуулийн насны хүүхдүүд хэт хүнд цүнх үүрч явах, дэлгүүрээс худалдан авалт хийгээд 1 торонд бүх зүйлсээ хийн багтааж авч явах гэх мэтээр мөрөнд үүрэх жинг тэнцүү хувиарлалгүй зөвхөн 1 талд жинг нэмэгдүүлэх бөгөөд эдгээр үйлдлийг байнгын давтамжтай үйлдэх.
Огцом суугаа болон хэвтээ байдлаас өндийх. Ямар нэг хүнд жинтэй зүйл өргөхдөө нурууны үе нугалмуудыг гэмтээх (энэ үед нурууны жийргэвч цүлхийх, дискны ивэрхий, диск нарийсах буюу суулт үүсэх гэх мэтээр гэмтэл тохиолдож болно). Хий гишгэлэх, хөл алдах, халтирах, явганаас унах, гүйж харайх үсрэх үедээ аль 1 хөлөнд жингийн хувиарлалтыг их хэмжээгээр өгөх. Даарч жиндэх гэх мэтчилэнгээр бид нурууны нугалмыг ямар нэгэн байдлаар бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлтөнд оруулж гэмтээсээр ирсэн байдаг. Үүнийг дагаад дараах зовиурууд илэрнэ. Зовиур өвдөлт нь нуруунд ямар гэмтэл учирснаас шалтгаалан тэр даруй илрэхгүй байж болно (нурууны жийргэвч цүлхийх, жийргэвч урагдах, нугалам дарагдаж нарийсах)
Зовиур
1. Өглөө босоход нуруу чилсэн байдалтай сэрэх.
2. Хүзүү мөр хөших, нурууны 2 талаар далны хооронд хөндүүрлэж бүсэлхий нуруугаар чилж өвдөх.
3. Удаан цагаар зогсоо ажил хийх, жолоо барих үед зовиурлах.
4. Гэдийх, тонгойх үед нуруу тасрах гэж байгаа мэт өвдөх
5. Маш бага тог жирвэлзэх маягийн өвдөлт гуяны ар талаар мэдрэгдэх
6. Хоол ундны дуршил муудах, хоолны шингээлт муудах (хэхрүүлэх, унгуулах, өтгөн хатах, цагаан мах эргэх)
7. Биений юм өвдөлттэй ирэх
8. Шээс ойр ойрхон хүрэх, шээс дусагнах
PS: Мөн таны гутлын ул аль нэг талаасаа илэгдсэн байгаа эсэхийг анзаараарай. Танд дээрх зовиуруудаас аль нэг нь илэрч байвал мэргэжлийн эмчид хандан зөвөлгөө авч оношлуулж, эмчлүүлээрэй. Рентген зураг авхуулах нь оношийн ач холбогдолтой.
Тохирох эмчилгээ
Аарцаг нурууны бариа засал хийлгэх , бумба соруул засал болон физик эмчилгээний багажыг ашиглан булчинг суллаж нугалам үе хоорондын өөрчлөлтийг арилгахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчээр зүү эмчилгээ хийлгэнэ.
Гам барих
Эмчилгээ хийгдэж дууссаны дараа та нуруугаа хамгаалж хүнд зүйл аль болох өргөхгүй байх, салхи сэв авхуулалгүй, хүйтэн чийгтэй орчинд ажиллахгүй байх, даарч жиндэхгүй байх нь өвчний эдгэрэлт, сэдрэлтэнд нөлөөлөх тул та хичээнгүйлэн өөртөө анхаараарай.
Амьдралын утга учир болох багана нуруугаа хайрлая.
Уламжлалт анагаах ухааны төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.