
Ирэх сард БНСУ-ын Инчён хотод Азийн XVII наадам болно. Шар тивийн Олимпод оролцох манай боксын шигшээ багийн тамирчдын нэр тодорчээ. Энэ удаа эрэгтэйчүүдийн 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д ОУХМ Х.Энхдэлгэр, 56 кг-д Олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгөн медальт гавьяат тамирчин Н.Төгсцогт, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат, 75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр, 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр, -91 кг-д ОУХМ Д.Отгонбаяр, +90 кг-д ОУХМ Б.Энхбаяр нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Ундрам нар оролцохоор болжээ.
Монголын боксчид Азийн наадамд амжилттай оролцож ирсэн. 2010 оны Гуанжоугийн наадмаас эрэгтэйчүүдийн 69 кг-д ОУХМ Ж.Отгонжаргал хүрэл, эмэгтэйчүүдийн 69-75 кг-д Э.Ундрам мөнгөн медаль хүртэж байсан бол 2006 оны Дохагийн наадмаас эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ З.Энхзориг, 60 кг-д Олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн бол 54 кг-д Олимпийн алт, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Бадар-Ууган хүрэл медаль хүртэж байсан.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505