Шүдээ угаах боломжгүй үед амны хөндийг хэрхэн цэвэр байлгах вэ?

Twitter Print
2021 оны 10-р сар 11-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

Шүдээ угаах боломжгүй үед амны хөндийг хэрхэн цэвэр байлгах вэ?

Заримдаа бид үнэхээр шүдээ угаах боломжгүй үетэй таардаг. (Гадуур ажилтай, хөдөө явах, аялалаар явж байхад гэх мэт) Энэ үед шүд цоорох эрсдэлээс урьдчилан сэргийлэх бяцхан зөвлөмжийг хүргэе.

Энэ аргууд нь шүд угаахыг бүрэн орлохгүй ба та шүдээ угаах боломжтой болсон үедээ заавал оо, сойз, шүдний утас хэрэглэн амны хөндийгөө цэвэрлэх хэрэгтэй.

Шүдний паалан нь хүчиллэг орчинд уусч гэмтэн шүдний цоорол үүсгэдэг ба ямар нэгэн юм идсэний дараа хүний амны хөндий хүчиллэг болдог. Тиймээс энэ хүчиллэг орчинг саармагжуулах нь чухал юм.

1. Цэвэр ус уух - амны хөндийн орчинг саармагжууулахаас гадна хоолны үлдэгдэлийг цэвэрлэх боломжтой.

2. Бохь зажлах- энэ нь шүлс ялгаралтыг дэмжиж өгснөөр амны өөрөө цэвэрших үйл ажиллагаа сайжирдаг. Гэхдээ 20 минутаас их зажилсан тохиолдолд ходоод цочирч өвдөх эрсдэлтэй.

3. Хатуу ааруул болон цагаан идээ идэх - цагаан идээ нь өөрөө шүлтлэг орчинтой төдийгүй шүлс ялгаралтыг дэмждэг.

4. Алим идэх - шүлс ялгаралтыг дэмжих, хоол хүнсний зүйл болон бактерийг устгана.

5. Ногоон цай уух - энэ нь шүдний цоорол үүсгэдэг бактери пааланд бэхлэгдэхийг саатуулж өгдөг.

6. Pigeon шүд хамгаалах чихэр-Найрлагандаа ксилитол агуулдаг учраас шүлс ялгаралтыг дэмжиж, амны хөндийг сармагжуулж, шүдийг цэвэрлэж байдаг.

Энэ аргууд нь шүд угаахыг бүрэн орлохгүй ба та шүдээ угаах боломжтой болсон үедээ заавал оо, сойз, шүдний утас хэрэглэн шүдээ угаах хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.