
Либери улс “Эбола” вирусын халдвар авсан хүмүүсийг эмчлэхийн тулд туршилт нь амжилттай болсон “Zmapp” эмийг авна гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ. Энэхүү хүсэлтийг Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлиф АНУ-д тавьсан байна. Женевт эрүүл мэндийн ёс зүйн мэргэжилтнүүд уулзан, эмчилгээний шинэ аргыг хэрэглэж болох эсэхийг хэлэлцэж байгаа энэ үед дээрх мэдэгдлийг гаргажээ. ДЭМБ-ын мэдэгдсэнээр, Баруун Африкт “Эбола”-гаар нас барагсдын тоо 1913-д хүрээд байна. Либерийн ерөнхийлөгчийн цахим хуудаст бичсэнээр, ирэх долоо хоногийн сүүлээр туршилтын эмийг АНУ-ын засгийн газрын төлөөлөгч авчрах аж.
“Zmapp”-ыг Эбола вирусын халдвар авсан хоёр ажилтан, мөн Мадрид дахь эмнэлэгт эмчлүүлж байгаа Ромын Католик сүмийн санваартан ууж, биеийн байдал нь сайжрах хандлагатай байгаа гэнэ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас туршилтын эмийн үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл одоогоор өгөөгүй байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.