Чихэр тарxины цорын ганц тэжээл

Twitter Print
2020 оны 11-р сар 02-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

Чихэр бол тархины гол энергийн эх булаг юм. Хүн болон амьтаны тархинаас энерги бий болгоход хэрэглэгддэг цорын ганц чухал тэжээл юм. Чихэрний олон төрөлнөөс глюкоз л тархины тэжээл болдог.

Хүн чихрийн хэрэгцээгээ будаа, махны өөх зэрэг нүүр устай бүтээгдэхүүнээс хангадаг. Хүүхдийн хувьд бол том хүнээс илүү их энерги зарцуулдаг болохоор хэтрүүлэлгүй чихэр хэрэглэхэд буруудах зүйл байхгүй. Чихэр тархинд хэрэгтэй юу гэвэл маш хэрэгтэй. Гэхдээ энэ нь чихэр ид гэсэн үг биш. Хүүхдэд нүүрс усаар баялаг хоол идүүлэх шаардлагатай л гэсэн үг. Гэвч хэрвээ шалгалтанд бэлдэж байгаа бол тархиа болж л өгвөл тэжээлээр нь хангах хэрэгтэй. Чихэр идэж болно. Гэхдээ балансыг нь барих нь чухал.

Нүүрс усны хэрэглээгээ шууд хасвал хүний биенд хуримтлагдсан өөхнөөс тархи чихрийн хэрэгцээгээ нөхөж эхлэнэ.Өөрөөр хэлвэл бид нүүрс усны хэрэглээгээ огцом хасвал тархи өөртөө хэрэгтэй нүүр усыг бидний өөхөнд хуримтлагдсан хэсгээс нөхөж авна. Энэ нь тэгээд илүүдэл өөхнөөс сална л гэсэн үг л дээ. Хүүхдийн хувьд насанд хүрсэн хүнтэй харьцуулвал хэд дахин илүү их энерги зарцуулагддаг тул нүүрс усаар дутаахгүй байх шаардлагатай байдаг.

Ганцэцэг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.