Хойд Солонгосын хорих лагерь

Twitter Print
2020 оны 08-р сар 31-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

БНАСАУ-д ажилчны үндсэн зургаан том хорих лагерь байдаг. Энэ хорих лагерьт хууль зөрчин, улс төрийн хэргээр хоригдох шаардлагагүй. Хойд Солонгосын Хөдөлмөрийн намд ямар нэг эрхтэн дархтан, дарга түшмэл байхгүй зөвхөн ядуу удам угсаатай, хэн нэг хэлмэгдэгчтэй хол ойрын хамаатан гэсэн ганцхан шалгуураар л ажилчны хорих лагерь хуваарилагдаж ирдэг. Нийт 14 хориход одоогийн байдлаар 3 сая иргэн байгаа гэсэн судалгаа бий. Ингэж бодохоор таван Хойд Солонгос хүн тутмын нэг нь уг лагерьт хоригдол байна гэсэн үг. Нийслэл Пхеньянаас 80 км-ийн зайтай Буксён ууланд байрладаг нууц шоронг "XIV хорих лагерь" хэмээн нэрлэдэг аж. Одоогоор 150 мянга гаруй хоригдол ямар нэг "гайхамшиг"-ийг хүлээн энэ лагерьт байдаг аж. Төрөл бүрийн тэсрэх бөмбөг, цахилгаанжуулсан тороор хүрээлэгдсэн энэ “тамын шорон”-гоос зугтахыг оролдсон тохиолдол цөөнгүй...

Гэвч оргохыг завдсан хүмүүс нэг бол баригдаж, үгүй бол хилийн дээс давж чадалгүй нас бардаг байна. 

Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн сард Өмнөдийн өргөн нэвтрүүлэг, олон ангит кино үзсэнийх нь төлөө буруутгаж 80 хүнийг олон нийтийн өмнө цаазаар авсан.

Түүнээс өмнө садар самуун сурталчилсан хэмээн 15 жүжигчинг цаазалсан зэргээс илт харагддаг. Энэ бүхэн өнгөрсөн зууны үеийн Гитлер, Сталины үеийн дарангуйллын өнөө цагт шилжсэн хэлбэр мөнөөсөө мөн хэмээн CNN-д мэдээллэсэн байна.

Хойд Солонгост хөдөлмөрийн лагерь хэмээн нэрлэгдэж байгаа шоронд улс төрийн хоригдлууд ихэвчлэн хоригддог. Харамсалтай нь зэрлэг балмад араншингаар дүүрсэн энэ лагериас эргэн амьд гарч ирсэн хүн тун цөөхөн байдаг ажээ. Хүний санаанд оромгүй аймшгийн яргалал, хэрцгий тамлал энд байна. Үнэн хэрэгтээ тэдний ял шийтгүүлж байгаа шалтгаан тийм ч сүртэй, ноцтой байдаггүй. Зарим нь яяагаад ирсэнээ ч ойлгохгүй, тэдэнд хамаатай шүүх хурал энэ тэр гэж байхгүй. Дуртай үедээ л дуртай хүнээ ямар ч шалтгаанаар хамаагүй барих нь эрх баригчид, тэдний гар хөл бологчдийн эрх.

Гадаад ертөнцийн талаар мэдэхийг хүссэн болон тэдгээрийн талаар ярилцаж хөөрөлдсөн хүмүүст ийм хатуу чанд ялыг тулгадаг аж. Тус улсад улс төрийн хоригдлуудыг хорьдог 20 гаруй лагерь байдаг бөгөөд 2012 оноос өмнө тэдгээр шоронгууд хаана байрладаг нь тодорхойгүй байсан ажээ. Харин хиймэл дагуулын тусламжтайгаар тэдгээр шоронгуудын байрлалыг тогтоожээ. Гэсэн ч шоронгуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон амьд гэрч тун цөөхөн байдаг.

Нэрээ нууцалсан улс төрийн гэмт хэрэгтэн хэмээн аймшиг төрүүлэм лагерьт хоригдож байсан нэгэн хүн энэ тухай Жошуа Стэнтонд ярьсан байна. Тэрээр 15 жилийн өмнө лагериас амьд гарсан цөөхөн хүний нэг юм. Хэдийгээр эрхээ хязгаарлуулсан ч гэсэн тэнд хүний эрх үйлчилж байх ёстой. Гэтэл эмэгтэйчүүд хүчирхийлүүлж, төсөөлөхийн аргагүй тамлалт, туршилтын бай болдог ажээ. Олон жилийн турш чийгтэй өрөөнөөс гардаггүй хоригдлуудын олонх нь уушигны хүнд өвчнөөр нас бардаг бол түүнтэй тэнцэхүйц олон хүн элдэв тамлалыг нь даалгүй амиа хорлодог гэнэ. Түүнчлэн хүмүүсийн үхлийн шалтгаан зөвхөн дарамт шахалтаас гадна туйлын өлсгөлөн байдлаас үүдэлтэй. Тэд өөрийнхөө биенээс бусад юуг ч идэхэд бэлэн байдаг байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.