Кубын эрх баригчид интернет хэрэглэгчдэд тавих хяналтаа чангатгажээ

Twitter Print
2021 оны 08-р сар 19-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

Кубын засгийн газар нийгмийн сүлжээ болон интернетийн хэрэглээтэй холбоотой хуулийн төсөл шинээр баталсан ба энэ нь тус арлын улсад иргэд засгийн газраа эсэргүүцэн томоохон хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулсантай холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна.

Өнгөрсөн сард Кубын Сан Антонио де лос Банос хэмээх жижигхэн хотын иргэдийн эсэргүүцлийн жагсаал Кубад сүүлийн хэдэн 10 жилд байгаагүй эсэргүүцлийн томоохон хэмжээний хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ.

Иргэд нийгмийн сүлжээг ашиглан Сан Антонио де лос Банос хотод болсон эсэргүүцлийн жагсаал цуглааныг санаатайгаар зохион байгуулсан гэх барими нотолгоо байхгүй байгаа ба тус жагсаалын зураг, бичлэг зэргийг тарааж, Facebook-ээр лайв хийсэн нь Куб даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх шалтгаан болсон аж.

Эрх баригчдын үзэж байгаагаар иргэд нийгмийн сүлжээгээр жагсаал цуглааны зураг, бичлэг зэргийг тарааснаараа иргэдийг өдөөн хатгаж, гарч жагсахыг уриалсан аж. Иймээс Кубын засгийн газар нийгмийн эмх журмыг зөрчсөн, өдөөн хатгасан үйлдлийг гэмт хэрэгт тооцох хуулийн төсөл баталжээ.

Түүнээс гадна засгийн газрын зүгээс интернетийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад "худал мэдээлэл тараасан мөн улсын нэр хүндийг унагасан" иргэдийн интернетийг таслахыг үүрэг болгосон аж. Үүрэн холбооны интернет сүлжээ Кубад анх 2018 оны 12-р сард нэвтэрсэн ба интернетийн ачаар Кубын иргэд төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс өөр эх үүсвэрээс мэдээлэл авах боломжтой болсон билээ.

Гэсэн хэдий ч Кубын үүрэн холбооны сүлжээ нь засгийн газрын хяналтанд байдаг ба өнгөрсөн сард болсон эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр Кубын эрх баригчид иргэдийн Facebook, WhatsApp, Instagtam, Telegram зэрэг нийгмийн сүлжээг хаах арга хэмжээ авсан билээ.

Кубын эрх баригчид шинэ хуулийн төсөл нь Кубын иргэдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хангаж, хувийн мэдээллийг нь хамгаалах зорилготой хэмээн онцолсон байна.

Хүний эрхийг хамгаалах Human Rights Watch байгууллагаас мэдээлж байгаагаар Кубын эрх баригчид уг хуулийн төслөөрөө интернетийн сүлжээ хэрэглэгчдэд тавих хяналтаа чангатгасан ба улсын нэр хүндийг унагасан үйлдэл нь цахим орчин дахь аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэгт тооцогдох аж.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.