
Ковидын халдвар ба вакцин хийлгэх хоёрын аль нь илүү хүчтэй дархлаа тогтох вэ?
Япон улс дахь шинэ Коронавирусын халдварт өвчнөөр өвдсөн нийт 1 сая илүү хүн болоод байна.
Шинэ Коронавирусын халдвараар өвдсөн хүн вакцин хийлгэх ёстой болов уу?
Ерөнхийдөө, вакцинаар олж авсан дархлаа, халдвар авснаар тогтсон дархлаагаас сул гэж үзэж байгаа боловч шинэ Коронавирусын халдварт өвчний хувьд ямар бол?
Ерөнхийдөө вакцин хийлгэсэн ч халдварт өвчнөөр өвдөх хүмүүс дархлаа тогтох
Халдварт өвчнөөр халдварлагдмагц дархлаа тогтоно. Жишээ нь : Корь, Улаанууд, Салхин цэцэг гэх мэтээр халдварласан бол ихэнхи хүмүүс эдгээр халдварыг насан туршдаа авахгүй юм.
Эдгээр халдварын улмаас бий болсон дархлаа нь удаан хугацааны турш хадгалагдан байдаг учраас юм.
Харин вакцин хийлгэснээр олж авсан дархлаа бол халдвар авснаар тогтсон дархлаатай харьцуулбал сул, халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд 2 удаа магадгүй түүнээс их удаагийн вакцин хийлгэх шаардлагатай байдаг.
Тэглээ гээд Корь, Салхин цэцгийн халдвар авч дархлаа тогтоохыг зөвлөж, санал болгодоггүй. Яагаад гэвэл, Корь, Салхин цэцгийн дархлаа бол вакцинаар аюулгүйгээр тогтоож чаддаг ба харин халдварласан тохиолдолд хүндрэл өгөхгүй гэж хэлж чаддаггүй учраас халдвар авч дархлаа тогтоохыг зөвлөж санал болгодоггүй юм.
Шинэ Коронавирусээр халдварласан байлаа ч дахин халдварлана.
Тав дахь давалгаанаас хойш алдартай хүмүүс дахин халдвар авсан тохиолдол мэдээлэгдэж байна.
Шинэ Коронавирусын халдвараар халдварласан хүн ч бас дахин халдвар авна.
Мэдээж халдвар авснаар дархлаа тогтож чадах учир даруйхан халдвар авахгүй боловч, эдгэрээд нилээд хугацаа өнгөрсний дараа дахин халдварлах эрсдэлтэй.
Саяханы дахин халдвар авсан мэдээллээр бол хамгийн анхны халдвар авснаас хойш багадаа 90 хоног орчим болоод дахин халдвар авах магадлал багатай гэж үзэж байна.
Мөн нэг удаа шинэ Коронавирусын халдвар авсан хүн нь дархлаа тогтохын тулд 2 дахь удаагийн халдварын үедээ 1 дахь удаагийн халдварын үеэсээ ч хөнгөн байна гэж үзэж байна.
Гэвч бага боловч дархлаа нь суларсан хүнд бол 2 дахь удаадаа хүндрэх тохиолдол байгаа болтой юм. Тэгвэл 1 дэхь удаагийн халдвараас хэр зэрэг хугацаанд дархлаа нь хадгалагдан үйлчлэх бол?
Дани (Denmark ) улсаас нэг дэхь давалгаанд ( 2020 оны 6 сараас өмнө ) PCR шинжилгээнд эерэг байсан хүн, сөрөг байсан хүмүүсийг хяналт шинжилгээ, хоёр дахь давалгаанд ( 2020 оны 9 сараас 12 сар хүртэл ) PCR шинжилгээнд эерэг байсан хүмүүс, сөрөг байсан хүмүүсийг дүн шинжилгээ хийснээр анхны халдвар нь дахин халдвараас сэргийлэх үр нөлөөг баталгаажуулсан судалгааг мэдээлж байна.
Уг судалгаагаар бол өмнө халдвар авснаар хамгаалах нөлөө нь 80,5% байгаа ба халдвар авч байгаагүй хүмүүсээс халдвар авах эрсдэл нь 1/5 орчим байна.
Мөн 65 аас дээш өндөр настай хүмүүст бол, энэ хамгаалах нөлөө нь 47,1% хүртэл унасан байна.
Мөн Дельта хэлбэр мэтийн мутацад орсон вирус бол өмнө нь шинэ Коронавирусын халдвар авсан хүний дархлаагаа ч зугтан, халдварлуулж байгаа нь мэдэгдээд байна.
Халдвар авсан болон вакцин хийлгэсэн хоёрын аль нь илүү хүчтэй дархлаа тогтох вэ?
Хамрагдах хүн ам, үнэлгээ дүгнэлт хийх хугацаа, үнэлгээний арга өөр өөр учир энгийн хялбар харьцуулалт хийх боломжгүй болов ч шинэ Коронавирусын эсрэг вакцины нэг болох Pfrezir компаний mRNA вакцины сэргийлэх үр дүн 90% иас дээш гэж үзэн, ялангуяа өнөөдөр настай хүмүүсийн хувьд вакцин нь илүү хүчтэй дархлааг идэвхжүүлэх боломжтой гэж үзэж байна.
Франц улсад хийгдсэн, өмнө нь шинэ Коронавирусын халдвар авсан гэх өгүүлэмжтэй хүмүүстэй халдвар авч байгаагүй хүмүүс тус бүрт mRNA вакцин хийж, эсрэгбиеийн титр дэхь өөрчлөлтийг үзсэн судалгаа мэдээлж байна.
Урьд нь шинэ Коронавирусын халдвар авч байсан өгүүлэмжтэй хүмүүс нь эхний удаагийн тунгийн өмнөхөөс эсрэгбиеийн титр нь өндөр байсан хэдий ч эхний тунгийн дараа эсрэгбиеийн титр нь улам нэмэгдэн, урьд өмнө халдвар авч байгаагүй хүмүүсээс 10~45 дахин их эсрэгбиеийн титр үзүүлж байна.
Гэвч урьд өмнө халдвар авч байгаагүй хүмүүс ч 2 дахь тунгаа хийлгэж дууссаны дараа бол ( халдвар авч байсан вакцин хийлгээгүй хүмүүсээс) илүү өндөр эсрэгбиеийн титртэй байна.
Шинэ Коронавирусын дархлаа бол зөвхөн эсрэгбиеийн титрээр үнэлгээ өгч чадахгүй болов ч халдвар авах эрсдэлд бол хамааралтай гэж үзэх тул үзүүлэлтийн нэг болно.
Эдгээрээс одоогоор олж авсан мэдлэгээр бол халдвар авснаар тогтох дархлаагаас < вакцин хийлгэснээр олж авах дархлаа их гэж үзэн, өнөөг хүртэлх хугацаанд шинэ Коронавирусын халдвар авсан хүмүүс ч вакцин хийлгэснээр, илүү хүчтэй дархлаа тогтоно гэж үзэж байна.
Дархлаа тогтоох гээд зориуд шинэ Коронавирусын халдвар авах зорилготой хийж буй Корона party гэж байдаг байдаг бололтой. Харамсалтай нь шинэ Коронавирусын халдвар авснаар
・Залуу, суурь өвчин байхгүй хүмүүс ч бас хүндрэл өгч байгаа
・Эдгэрсний дараа элдэв янзын дараах дагавар шинж тэмдэгээр шаналж байгаа
・Дахин халдвар авч байгаа гэх мэт олон асуудал байдаг учир огт үүнийг зөвлөхгүй, халдвар авахын оронд вакцин хийлгэх нь аюулгүй дархлаа тогтооно.
Гагцхүү шинэ Коронавирусын эсрэг вакцинаар олж авах дархлааны тууштай байдлын тухайд бол халдвар авч тогтсон дархлаагаас удаан гэж үзэж байгаа ба нэмэлтээр вакцин шаардлагатай тухайд бол одоогоор судалгаа хийгдэж байна.
Нөгөөтэйгүүр, вакцины гаж нөлөөний тухайд бол урьд өмнө халдвар авч байгаагүй хүнээс ч вакцин хийлгэсэн хэсгийн өвдөлт, бие арзайгаад чичирхийлэх, халуурах зэрэг нь өндөр байгаа мэт.
Шинэ Коронавирусын эсрэг вакцинд 1 дэхь удаагийн тунгаас 2 дахь удаагийн тун хийлгэсний дараа гаж нөлөө нь олон байгаа нь мэдэгдэж байгаа боловч урьд өмнө халдвар халдвар авч байсан хүний хувьд бол халдвар нь эхний тун хийлгэсэнтэй адил хэмжээний дархлаажуулалтын боломжтой, эхний удаагийн тун нь халдвар авч байгаагүй хүмүүстэй ижил, 2 дахь удаагийн тун хийлгэсний дараа урвал нь ижилхэн бий болж байгаа гэж үзвэл ойлгоход хялбар юм.
Гэвч ийм учраас одоогийн байдлаар урьд өмнө халдвар авсан хүн 1 удаагийн тунд хангалттай гэсэн зөвшилцөл байхгүй, урьд өмнө халдвар авч байсан, байгаагүйгээс үл хамааран вакцины 2 тун хийлгэхийг зөвлөж байна.
Шинэ Коронавирусын халдвар авсан хүмүүс нь хэзээ вакцин хийлгэх ёстой вэ ?
Шинэ Коронавирусын эсрэг вакцин нь 2 дахь тунгийн дараа 14 хоног болоод хангалттай үр дүнд хүрнэ.
Зөвхөн нэг удаа л вакцин хийлгээд халдвар авчихсан гэсэн хүмүүс бол эдгэрч сайжирсны дараа 2 дахь тунгаа хийлгэхийг зөвлөж байна.
Вакцин хийлгэх хугацааны хувьд бол тодорхой тогтсон хугацаа байхгүй.
Халдвар авснаас хэдэн сарын хооронд дахин халдвар авах эрсдэл бага байлгахын тулд биеийн байдал сайжрах хүртэл хүлээх гэсэн сонголт байгаа ч эмнэлгээс гарсны дараа эсвэл гэрийн эмчилгээ дууссаны дараа хэзээ ч вакцин хийлгэх боломжтой.
Шинэ Коронавирусын халдварын дараахи дагалдах шинж тэмдгээр шаналж байгаа хүмүүс ч даамжирч дордох гэсэн асуудалгүйгээр харин ч эсрэгээрээ сайжирч байгаа гэж үзэж байна.
Эх сурвалж: NHK
Япон хэлнээс орчуулж оруулсан: Лхагвадорж овогтой Энхтуяа, Анагаах ухааны доктор ( Ph.D )
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.