Лааны галд төвлөрч сурах нь бодлоо ариусгаж, мэдрэлээ сайжруулж нойргүйдэх, мартамхайрах зөнөхөөс хамгаална

Twitter Print
2023 оны 04-р сар 03-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

Лааны галд төвлөрч бодлоо ариусгаж, мэдрэлээ сайжруулж нойргүйдэх, мартамхайрах зөнөхөөс хамгаалж сурах дасгал

Лааны галаа нүдний харалдаа төвшинд, галын аюулгүй байдлыг хангаж байрлуулна.

Өөрийн усан мэлмий буюу нүдээрээ лааτай xарьцаж дасгалаа эxлүүлнэ.

Лаанд бүх мэдэрхүйнүүдээ шилжүүлж төвлөрч эхлэхийн өмнө 4 зүйлийг ажиглан өндөрлөхдөө харьцуулж үр дүнгээ шинжинэ.

1. Лааны голоос дээшхи галын бие доторхи xap биеийг

2. Лааны голыг бясалгалын өмнө эгц босоо болгон тэгшилж ямар болохыг ажиглана

3. Лааны галын орой ямар байгааг

4. Лааны галын гаднаx сацраг "аура" ямар² өнгөтэй байгааг

Лааныхаа галд төвлөрөхдөө:

Лаанынxаа гальн бие доторхи хаp биеийн дээд үзүүр гол цөм дээр очиж xараагаa тогтоох буюу өөрийн оюун бодлоороо галын цөмтэй холбогдож тэнд мэдэрхүйгээ даатгаж төвлөрнө.

Би юу ч бодохгүй гэсэн удирдамж тархинд өгч харааны мэдэрхүйгээрээ орж ирж байгаа сайн муу бодол болгоныг лааны галд бүх мэдэрхүйгээрээ өгч байна гэж өөртөө шившиж үйлдэнэ.

Бүх мэдэрхүйгээ лааны галд тушааж гадны чимээнээс сонсгол ангид, сонсгол лаанд! би юу ч сонсохгүй бодохгүй. Ингэж дадуулж бодолгүй болж чадвал тархи! мэдэрхүйгээсээ ангид амарч амар амгалан (delta) түвшинд төлөвшсөөр энэ үед хаан булчирхай, боргоцой булчирхай өнчин тархин дээр төвлөрсөн энергийн хүрд эргэх нам үелзлэл сул давтамжийн хөдөлгөөн маш торгон нарийн мэдэгдэнэ.

Анхаарах зүйл:

Ингэж төвлөрөх үедээ хараагаа засаглаж сурна. Харц хүчлэхгүй сул чөлөөтэй галын биений төв дээр цавчилгүй гөлөрсөн мэт төлөвт орж төвлөрч сурахыг эрмэлзэнэ.

Нүдээ аль болох цавчихгүйг эрмэлзэж дадуулна

Нүд чилээд ирвэл нүдээ алгуурхан аньж 3-5 секунд амраагаад алгуурхан нээнэ.

Нулимс гоожиж байвал хамаагүй урсгаарай. Нүгэл нүдээрээ гэж нулимсаараа ариусгаж, хараа амрааж сайжирч байгаа хэлбэр болно.

Нүдээ цавчилгүй тэвчиж сурсанаар 10-20 минут хүртэл хараагаа тогтоож төвлөрдөг болоод ирнэ.

Ингэж төвлөрч сурахад таны дотоод шүүрлийн даавар хосолмол эерэг (парасимпатик) төлөвт шилжиж мэдрэл машид сэргэж биеийн дархлаа идэвхитэй хөгжиж санах ойн хурд дараа нь улам идэвхижиж байдаг.

Төвлөрлийг 21 хонгоос дээш олон дахин хийж дадуулж байж ингэж сурдаг тул таны хичээл зүтгэл маш чухал.

Та зөв үр дүнтэй төвлөрч бодлоо ариусгаж чадсан бол тархи чинь нам амарч бүх мэдэрхүй лаанд шилжиж тэвчээр чинь хөгжиж мэдрэлийн нейроны цохилт (доль) арилаж үелзэл (гейрц) давтамж (вибраци) нь эрчис (динамик) болон төлөвшиж хүрд болон эргэж биеэ мэдрэхгүй хэмжээнд хүртэл мэдэрхүйгээ лаанд шилжүүлдэг.

Ийм төлөвт өглөө оройд давтамжтай 10-20 минутаар дадуулаад байвал тархи мэдрэл хоосон (Gamma) буюу самади түвшинд тогтож дотоод шүүрлийн даавар хосолмол эерэг (парасимпатик) тогтолцоонд шилжиж энэ цагийн цар тахалын сэтгэц мэдрэл хямраах ой тогтоолт муудаж арилах мартамхай болохоос өөрийгөө болоод үр хойч ирээдүйгээ, удамшлаа хамгаалах болно.

Нүдэнд үзэгдэж гарт баригдах үр дүн нь

1. Лааны галын бие дотрох хар бие дээшээ цэлмэж дэвшинэ

2. Цэлмэсний дараа лааны голын үзүүр бадамлаж галын биеийн орой дээр гурван салаа дөл тогтож төлөвшиж харагдана.

3. Лааны гол нар зөв мушгирч тогтдог болно.

4. Лааны дөлийн гадуурх сацаргалт (аура) таний гэрлэн бүрхүүлээс харсан эхний тод өнгөөр та аль хүрдний хүн болохоо мэдэж болно...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.