
Хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлэгч Энэтхэг улсад хүн итгэмээргүй олон зан үйл, заншил байдаг. Түүнийн нэг нь эмэгтэй хүнийг нохойтой гэрлүүлдэг уламжлалт ёслол юм. Наймдугаар сарын 30-нд Жарканд мужид 18 настай Мангли Мунда охиныг золбин нохойтой гэрлүүлсэн байна.
Чухам яагаад ингэсэн талаар охины ах дүүс тайлбарлахдаа “Мангли Мунда ураг садандаа азгүйтэл, шаналал авч ирсэн. Иймд дээрх муу ёрын ад зэтгэрийг зайлуулах үүднээс золбин нохой олж гэрлүүлсэн” гэж хэлжээ. Охиноо нохойтой гэрлүүлэхийг түүний аав ээж нь зөвшөөрсөн аж. Энэхүү уламжлал нь тус улсад эртнээс дагаж ирсэн байна. Аливаа муу ёрын зүйлээс хамгаалах зорилготой нохой болон ямар нэгэн амьтантай гэрлэж байж ад зэтгэр зайлан одно гэж үздэг аж.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.