
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Түвшинтөгс багш зөвлөж байна.
Орчин үед утга зохиолын төрөл зүйлүүдээс хамгийн нийтлэг нь эсээ болж байна. Эсээ нь анх XVI зууны үед утга зохиол, гүн ухаан, нийгмийн болон бусад асуудлыг чөлөөт хэлбэрээр шүүн тунгаасан бичлэгийн өвөрмөц төрөл болон бий болжээ. Өөрөөр хэлбэл ертөнцийг танин мэдэж, ойлгож ухаарсныхаа хэрээр аливаа асуудлыг баримтанд тулгуурлан тал бүрээс нь шинжлэн үзэж, задлан тайлбарлаж, нэгтгэн дүгнэж, харьцуулан жишиж, таамаглан зөгнөж, адилтган зүйрлэж оюун ухааны үйл хийсний үндсэн дээр санаа бодлоо илэрхийлэх хамгийн тохиромжтой төрөл бол эсээ юм.Essai – буюу туршиц оролдлого гэсэн утгатай латин үг. Эсээний үүсэл хөгжил нь анх Францын язгууртан Мишель де Монтень хамаатнаасаа асар их номтой шилтгээн худалдан авснаар эсээ бичих үндэс суурийг тавьсан. Тэрээр 1580 – 1588 оны хооронд Les essais буюу туршиц оролдлогууд гэсэн нэртэй 3 боть, нийт 107 эсээ бүхий ном гаргаснаар европын орнуудаар дамжин дэлхий дахинаа түгжээ.
Монголд 1950 –иад оноос дэлгэрсэн. Бичи, нэрлэх хэлбэр нь :
Эсээ - нь дунд, дээд сургууль болон олон нийтэд бичиж тогтсон хэлбэр
Исээ исүү - гэдэг нь исэж жигдэрсэн айргийн нэр, тэрэн шиг исэж жигдэртэл нь бясалган бодсон зүйлээ үгээр хэлхэн бичсэн нь эсээ юм хэмээжээ.
Төрөгдөл – сэтгүүл зүйн салбарт эсээг ийнхүү нэрлэж байна.
Аль нэгэн асуудлаар өөрийн үзэл бодлыг баталгаа нотолгоотойгоор илэрхийлсэн, ихэнхдээ богино хэлбэрийн хүүрнэлт бичлэгийн хэлбэр юм. Бас нийгмийн чухал асуудлын талаар зохиогч өөрөө ямар мэдлэг туршлага хуримтлуулсан, тухайн асуудалд хэрхэн хандаж, юу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бүтээл юм.
Эсээг товчоор томъёолбол :
Баримт ишлэл + Зохиогчийн өөрийн санаа = Эсээ
Төрөл зүйлийн хувьд :
Гүн ухааны Д. Урианхай гуай энэ төрлөөр их бичдэг
Нийтлэлийн Л. Түдэв гуайн бичдэг төрөл
Уран зохиолын Ч. Лхамсүрэн шинжлэх ухааны гэх мэт.
Эсээний бүтэц :
· Эхлэл хэсэг танилцуулах хэсэг
· Үндсэн хэсэг гол санаа ба нэмэлт санаа
· Дүгнэлт хэсэг дүгнэсэн өгүүлбэр ба эсээ бичигчийн өөрийн бодол
Эсээний бүтэц нь тогтсон хэв загварт баригддаггүй бөгөөд эхийн агуулгын хүрээ, зохиогчийн хандлагаас шалтгаалан ямар ч бүтэцтэй байж болно. Мөн эсээ нь найруулбарын хэв маягуудаас эргэцүүлэмжтэй тохирно.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Мягмаржаргал
(64.119.22.31) 2021-08-17 12:27Би юуч ойлогсонгүү
Хариулах
Зочин
(66.181.160.10) 2021-11-17 01:38чи угаасаа ойлгохгүй
Хариулах