Сахар нь ихсэх, даралт нь хэлбэлзэх, хөлийн эрхий хурууны үе өвдөхөд мөөгөнцрийн эмчилгээ хийж, шээсний хүчлийг байхгүй болгох хэрэгтэй

Twitter Print
2020 оны 10-р сар 05-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

М Ө Ө Г Ө Н Ц Ө Р

Мөөгөнцөр нь шимэгч бөгөөд эзнийхээ организмд байгаа нүүрс усаар хооллож амьдардаг. Бүх төрлийн самар, сүү, сүүн бүтээгдхүүн, эрдэнэ шиш, үр тариа, будаа, ууттай дүрдэг цай, хатаасан жимс, пиво, зөгийн бал, хүнсний ногоонд байдаг. The Home Medycal Encyclopedia гэдэг номонд 1963 онд Америкчуудын 50-с илүү хувь нь мөөгөнцрөөс болсон ямар нэг зовиуртай гэсэн судалгаа гарсан байна. Өнөөдөр барууны орнуудын хүмүүсийн 50-с илүү хувь нь мөөгөнцрийн халдвартай гэсэн байна. Хэдэн сая гаруй төрлийн мөөгөнцөр байдаг боловч 400 орчим нь микотоксин гэдэг хор ялгаруулж 100 гаруй төрлийн өвчин, зовиур үүсгэдэг. Микотоксин нь дархлааны эсийг гэмтээж мөөгөнцрөөс хамгаалах чадваргүй болгодог.

Микотоксин нь эсийн амьдрах хугацааг богино болгож эсийг үхүүлдэг ба организмын хамгийн хүчтэй антиоксидант бодис болох глютатионы хэмжээг багасгадаг. Хоол болгох явцад мөөгөнцөр устдаг боловч микотоксин хэвээр үлддэг. Пенициллин нь микотоксин бөгөөд зарим төрлийн микробыг устгадаг тул анагаах ухаанд хэрэглэдэг болсон.

Антибиотик, гормоны бэлдмэл , жирэмснээс хамгаалах эм хэрэглэх, хими эмчилгээний дараа мөөгөнцөр их болдог ба тархируу орж өвчин үүсгэж чаддаг байна. Дрожоор хөөлгөсөн гурилан бүтээгдэхүүн мөөгөнцрийг ихэсгэдэг. Мөөгөнцөр их болоход батга, арьсны тууралт, нүүр уруул хавагнах, хэл цагаан өнгөртэй болох, үс хагтах, нүдний үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл, багтраа, толгой өвддөг болох, ядрах, хошного загатнах харшилтай болох, цочимтгой болох. тайван биш болох, үтрээний үрэвсэл болох, үтрээний шингэн их болох, биений юм өвдөлттэй ирэх, бэлгийн сулрал, үе мөч хавагнах, гурилан бүтээгдэхүүнд дуртай болох шинж гардаг байна.

Мөөгөнцрийн нэг төрөл Saccharomyces гэдэг дрож шээсний хүчилийг үүсгэдэг. 1949 онд Mervin Griffiths шээсний хүчил нь сахарын өвчнийг үүсгэдэг гэж баталсан байна. Шээсний хүчлээс мочевин үүсэх явцад Alloksan гэдэг завсрын бодис үүсдэг ба энэ бодисыг лабораторийн харханд тарьж сахарын өвчин үүсгэдэг байна. 1963, 1976 онд 2 хүүхэд сахарын өвчнөөр нас барсан ба судалгаагаар Cryptococcus гэдэг мөөгөнцрмйн халдвар авсан байсан гэнэ. Энэ Cryptococcus гэдэг мөөгөнцрийг туршилтын хулганы нойр булчирхайн судсанд нь тарихад бета эс нь некроз болж сахарын өвчин үүсэж байжээ.

1980 онд Pogo, 1990 Coleman туршилтын хулганыг пивоны дрожоор хооллоход сахарын өвчин үүсэж байжээ.

Аллоксан нь алантоин болон хурган чихний хүчлээс (шавелевая кислота) тогтдог. Хөхний хавдартай хүмүүсийн хавдрын эсэд хурган чихний хүчлийн кальцитай нэгдсэн нэгдэл их байдаг байна.

Шээсий хүчил нь сахарын өвчин, зүрхний өвчин, цус харвалт, бөөрний архаг өвчин, бөөрний чулуу, үе мөчний өвчин, подагра зэрэг олон өвчнийг үүсгэдэг байна. Бид гэдсээрээ таргалчихвал сахарын өвчин үүснэ, буруу хооллосноор болж подагра (тулуй) үүснэ гэж ярих нь логик байна уу? Бас подаграг үрэвслийн эсрэг эмээр эмчлэх нь логиктой эмчилгээ мөн үү? Мочевиноор хеликобактери хооллодог болохоор мөөгөнцөртэй организмд энэ бактери ихэсдэг байна .

Шээсний хүчил нь бөөрний шинжилгээний үзүүлэлт болдог боловч бөөрний өвчний нэг үндсэн шалгаан болдог гэж судлаачид үздэг. Архаг давсагны үрэвсэлтэй эмэгтэйчүүдийн дийлэнх нь мөөгөнцөртэй байдаг . Үтрээний үрэвслийн шалтгаан бас л мөөгөнцөр байдаг. Америк эмэгтэйчүүдийн 75% нь ямар нэг мөөгөнцрийн халдвар авдаг гэсэн судалгаа бий.

Dr. Milton White хорт хавдарыг мөөгөнцөр үүсгэдэг гэж үздэг ба түүний судалсан хорт хавдрын эс бүхэнд мөөгөнцөр байсан байна. Мөөгөнцөр ихтэй организм мөнгөн усыг биеэс ялгарч гарахыг нь зогсоодог, учир нь мөөгөнцөр мөнгөн усанд маш дуртай гэнэ. Нэрт эрдэмтэн хавдар судлаач Yoshiaki Omura хавдрын эс бүхэнд мөнгөн ус байдаг гэж баталсан байна. Хурц хэлбэрийн лейкозын шалтгаан нь мөнгөн ус байдаг гэдгийг баталсан хэд хэдэн судалгаа бий.

Мөөгөнцөр ихтэй организмд хүнд металлууд их хуримтлагддаг байна.

Франц-д хөхний хорт хавдартай 1010, хөхний хоргүй хавдартай 1950 эмэгтэйд судалгаа хийж нэг төрлийн мөөгөнцөртэй бяслаг иддэг эмэгтэйчүүд илүү өвчилдөг болохыг баталсан байна.

Мөөгөнцөр, хорт хавдар 2 хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг, нүүрс усаар хооллодог, мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хоёуланд нь үйлчилдэг гээд адил чанарууд их байдаг байна. Мөөгөнцөр тархины, уушигны, ходоод, бүдүүн гэдэсний, хөхний, савны гээд олон төрлийн хавдар үүсгэдэг.

Мөөгөнцөрүүд Cytochalazyna B, Zearalenon, Sterigmatocystyna, Ergotoksina, Toksyna T-2, Patulin, Ochratoksyna A гэх мэт маш олон янзын микотоксин ялгаруулдаг.

Zearalenon нь эстрогентэй төстэй тул эстрогений гормонуудыг ихэсгэдэг сарын тэмдэг өвдөлттэй ирэх, өндгөвчний уйланхай, үргүйдэл үүсгэдэг. Хөхний хавдартай эмэгтэйчүүдийн эстрогений гормонууд нь ихэссэн байдаг байна. Энэ хор нь афлотоксинтай нийлж дархлааны гол эрхтэн болдог сэрээ булчирхайг жижгэрүүлж дархлааг эрс муутгадаг байна.

Toksyna T-2 гэдэг хор нь даралт ихэсдэг болон бөөрний өвчтэй хүмүүст бүгдэд нь байдаг гэнэ.

Оchratoksyna А - бөөрний өвчин үүсгэдэг, ургийг гэмтээнэ, эсийн амьдрах хуацааг богиносгодог, глютатионыг багасгаж, дархлааг сулруулдаг.

Хамгийн хүчтэй микотоксин нь Aspergillus гэдэг мөөгөнцрийн ялгаруулдаг Афлотоксин гэдэг хавдар үүсгэдэг хор. Энэ хор нь бүх төрлийн тариа, будаа, хүнсний ногоо, кофены үр, хатаасан самар, зөгийн бал, талх, сүү, пивонд байдаг. Элэгний хатуурал, элэгний архаг үрэвсэлтэй хүмүүс бүгд афлотоксинтой байдаг гэж судлаачид баталж байна. Афлотоксин нь элэгний хавдар, уушигны хавдар зэрэг хэд хэдэн хавдрын шалтгаан болдог. Элэгний циррозтой, архаг үрэвсэлтэй хүмүүс бүгд афлотоксинтой байдаг гэж эрдэмтэд баталсан байгаа.

Афлотоксиныг саармагжуулахын тулд сүүг 10 секунд буцалгаж хэрэгтэй, 1шил пиво уусны дараа 1гр С-витамин ууна, будаа, гоймонг сайн угааж С-витаминтай усанд хийж 5 минут байлгаад чанаж болгоно. Зөгийн бал 0,5л-т 1гр С-витамин хийж бага зэрэг халааж витаминаа уусгаад хөргөнө. Самрыг угаагаад(0,5кг ) 1-2 гр С-витаминтай усанд хийж 5-10 минут болгоод дахин угааж шарах шүүгээнд халааж хатаана. Хатаасан жимсийг угаагаад С-витаминтай усанд хийж 5 минут байлгаад, шарах шүүгээнд халааж хатаана. Гялгар уутанд байдаг талх, гурилан боовнууд бүгд мөөгөнцөртэй байдаг ба мөөгөнцрөөс нь салгах арга байхгүй тул өөрсдөө хийж идэх нь хамгийн найдвартай гэнэ.

Хэн нэгний сахар нь ихсээд, даралт нь хэлбэлзээд, хөлийн эрхий хурууны үе нь өвдөөд эхэлбэл юуны өмнө мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийж шээсний хүчлийг байхгүй болгох хэрэгтэй, тэгэхгүйгээр тус тусад нь эмчлээд эхэлбэл тэр өвчтөн нүд аньтлаа эмчлүүлэх хэрэгтэй болно. Тиймээс бид номон дээр бичсэн эмчилгээнд маш их цензуртай хандах ёстой болж байна.

Хүний хоол боловсруулах замд Саndida albicans гэдэг дрож тодорхой хэмжээнд байдаг ба дархлааны тогтолцоо тэднийг хянаж хэт өсөлтийг нь хязгаарлаж байдаг. Мөөгөнцөр их болно гэдэг нь бидний дархлааны тогтолцоо ажиллахгүй болсны тод жишээ болдог. Тиймээс мөөгөнцрийн өвчний үед дархлааг сэргээх эмчилгээ, глютатионыг сэргээх эмчилгээ хамт хийх ёстой.

Мөөгөнцөр нь цаг агаарын ямарч нөхцөлд амьдарч чаддаг маш олон янзын өнгө, хэлбэртэй. Чёрнобылийн атомын цахилгаан станц дэлбэрсэн тэр газарт одоо үйлдвэрийн барилга нь мөөгөнцөрт идэгдсэн байдаг гэнэ.

Мөөгөнцрөөс хамгаалахын тулд устөрөгчийн хэт исэл(Н2О2) 3%-н уусмалаас 5-10 дуслыг 1/2 аяга усанд хийж хоосон ходоодонд ууна. Содын уусмал, MMS (NaClO2), мөнгөжүүлсэн ус, С-витамин, иодын бэлдмэл, ореганы тос, хулгайчийн тос, хушга самарны спиртэн ханд, прополис, зарим эмийн ургамал хэрэглэнэ.

Манай байгаль орчны яам хоол хүнс, агаар, гадаад орчны зүгээс хүнд ямар нөлөө үзүүлдгийг судалж ард иргэдээ хамгаалах ёстой байгууллага. Паразитуудыг мэдэхгүй бол тэд биднийг идээд дуусна шүү.

Бадрахын Баярсайхан

Краков хот, Польш улс

2020- 9- 27

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.