Хатан хааны цэргүүд Бразил, Хорватын тоглогчдыг авлаа

Twitter Print
2014 оны 09-р сар 06-нд 14:39 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн клубуудын солилцоо наймааны цонх өнгөрсөн сарын 31-нд хаагдаж шилдэг тоглогчид өөрийн шинэ багтаа анхны тоглолтоо хийгээд байна. Энэ зун Английн багууд идэвхитэй оролцож хамгийн их мөнгө зарцуулжээ. Премьер лигийн даруухан баг “КПР” хүртэл Хорватын Н.Кранчер, Бразилийн Сандро нарыг өөрийн болгосон. Энэ улиралд дээд лигт дэвшин орсон Английн хатан хааны цэргүүд доош унахгүйн тулд солилцоо наймаанд ихээхэн анхаарал хандуулсан. Үүнийхээ ачаар лигийн тэмцээний эхний гурван тойргийн дараах байдлаар гурван оноотой 12-р байранд явж байна. Тэд сүүлийн учраа болох “Сандерлэнд”-ыг 1:0-ээр хожсон юм.

Одоогийн байдлаар премьер лигийг “Челси” гурван тоглолтоос гурав хожил авч 9 оноотой тэргүүлж байгаа бол “Суонси” 9, “Астон Вилла” 7, “Манчестер Сити”, “Ливерпуль”, “Тоттенхэм Хотспур” багууд зургаан оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байгаа аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.