
Баяр баясгалантай байх 7 арга
Долоо хоногт өдөр бүр нэг сэдэвтэй даалгавар өдөр нь хийж орой нь цөөн хэдэн асуултад хариулах маягаар хийсэн судлагаанаас аз жаргал, баяр баясгалантай байхад юу хийх хэрэгтэй гэж зөвлөсөнийг нь та нартаа тоймлон хэлж өгье.
1. Өөрийнхээ үнэт зүйлтэй нийцэж амьдар.
Миний хувьд эх орон, тусгаар тогтнол, шударга ёс, үл ялгаварлал, хүний эрхийг дээдлэх нь үнэт зүйлс минь гэж үзээд тэр өдөр жагсаал дээр очсон. Үнэт зүйлсийн маань төлөө тэмцэж буй залууст баярласнаа илэрхийлсэн. Баяр хөөр мэдэрсэн.
2. Ямар нэгэн сайн үйлс хий.
Найзуудынхаа хамт эмзэг бүлгийн хүүхдэд өгөх шинэ жилийн багц бүрдүүлэх хандивт нэгдсэн. Охины маань бүтээсэн оюун ухааны тоглоом олон хүүхэд баярлуулна даа гэж баясаж сууна.
3.Бусдын баяр баясгаланг хамт тэмдэглэ.
Хамт хичээл заасан багш нартайгаа оролцогч нар минь шинэ зүйл сурсан мэдсэндээ баярлаж байгааг хуваалцаж ямар ч ядралыг үл мэдрэн жаргасан.
4. Бодлоо өөрчил.
Бүтээгүй, бүтэлгүйдсэн зүйлээ нөгөө талаас нь харах юм. Тухайлбал, тэр өдөр би их сургууль хамт төгсөгчдийнхээ шинэ жилд очиж чадаагүйдээ гэмших сэтгэл төрөөд байсан. Гэхдээ бусдад хэрэг болох шинэ төсөлд оролцож кейс менежментийн талаар хичээл заасандаа баяртай байсан.
5. Сайн үйлийн эзэн бай.
Энэ өдөр Далай багшийн хамаг амьтныг энэрэн хайрлах тухай тарнийг англи хэл дээр сонсгосон. Монгол хэл дээр орчуулсан байдаг бол сонссон хүн муу муухай нүгэл хилэнцээс хол байх өргөн агуулгатай гүн утгатай тарни байдаг юм байна. Тэр өдөр тарнийн утгыг дагаж хүн гомдоолгүй, аль болохоор баярлуулах зүйл хийхийг чармайв. Гутлынхаа цасыг арилгаж, нойлын цэвэрлэгээг магтаж, хамт ажиллагсаддаа урам хайрлаж, инээмсэглэж, талархал илэрхийлж өдрийг өнгөрүүлэв. Орой нь судлагаагаа бөглөхөд тэр өдөр их баяр баясгалантай өнгөрсөн байна гэдгийг мэдсэн.
6. Талархлын жагсаалт гарга.
Өөрийн амьдралд ихээхэн тус нэмэр болсон 6 хүнийг дурсаж миний төлөө хийсэн, хийж буй зүйлд нь талархаж буйгаа бичих даалгавар хийсэн. Дараа нь энэ жагсаалтыг хийж байхдаа ямар мэдрэмж авснаа хуваалцах асуултуудад хариулсан. Сайн сайхан хүмүүсийг дурсан санах, тэдний ач тусад талархах нь баяр баясал төрүүлдэг юм билээ. Ер нь талархал илэрхийлж, талархал сонсож байвал хүний аз жаргалын даавар нэмэгддэг гэсэн нотлогоог та бүхэн мэднэ дээ.
7. Эргэн тойроноосоо сайн сайхан зүйлийг олж харж түүндээ хүүхэд шиг баярла.
Манай дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй уул ус, амьтан ургамал, жигүүртэн, үүлс, манан гээд байгалын гайхамшгийг харуулсан видеог үзүүлсэн. Ямар гоё юм бэ гэж дуу алдмаар олон гоё сайхан зүйл тэнд байсан. Дараа нь мөн аз жаргал, баяр баясгалангийн түвшин чинь энэ мөчид ямар байна вэ гэж асууж байв. Энэ даалгаварын агуулга нь эргэн тойрныхоо сайн сайхан зүйлийг олж хараад дуу алдан баярлаж бай гэсэн үг юм байна гэж ойлгосон.
Монгол хүмүүс маань баяр баясгалан аз жаргалыг өөрсдөө бүтээгээсэй гэж үүнийг хуваалцлаа. Хуваалцах нь бас аз жаргалыг мэдрэх нэг арга учраас та нар ч гэсэн шейр хийгээрэй.
Манай ахмад настны асаргаанд кейс менежментийн нэвтрүүлэх сургалтын уриа маань Shift Share, Shine гэж байсан. Өөрчил, хуваалц, гэрэлтүүл гэсэн үг. Бодлоо өөрчлөж, бусадтай хуваалцаж, бусдыг баярлуулах нь нийгэмд аз жаргал, баяр баясгаланг нэмэгдүүлдэг гэдгийг шинжлэх ухаанаар нотлоод байгаа юм байна шүү.
Өөрчил, хуваалц, гэрэлтүүл.
Сүхбаатарын Энхтуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Mongolin shudarga ard tumen
(75.86.79.22) 2020-05-08 23:28Nomgoibayrin bukh khergiig il bolgo. Khuchingiin khereg, Mototsikleet khun dairch alsanig, Basvgaig bambaruushtai alsanig, said baikhdaa mongo zusalsnig, Batkhuu agsanig alsanig shudarga shuukheer shuuj shorond ni khiij kharuytslaga tootsie!Mongol khumuus saruul ukhaanaaraa amidardag. Ene metiin luivarchingaas ekh oron gazar nutgaa butsaaj avaya.Mongolin bukh shudarga ard tumen shaardaj baina.
Хариулах
Зочин
(107.72.164.36) 2020-05-08 12:17Bitgii Ingej bai Gem hiigeegyi um bol zygeer l shalguulal daa
Хариулах