Хууль зүйн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

Twitter Print
2014 оны 09-р сар 07-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

Хууль зүйн яам “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулахаар болжээ. Тус яам өөрийн харьяа агентлаг байгууллагуудын хамтаар энэ сарын 13-ны бямба гаригийн 09:00-17:00 цагт Чингисийн талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө хийж иргэдэд эрх хэмжээнийхээ хүрээнд асуудал хариуцсан байгууллагууд шууд үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байна. УБЕГ-аас лавлагаа мэдээлэл өгөх, иргэний үнэмлэх захиалах, гээгдүүлсэн бичиг баримтын мэдээлэл авах, гадаад паспортын хугацаа сунгах үйлчилгээ үзүүлэх аж.

Харин цагдаагийн байгууллагаас иргэд олон нийтэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, жолоо барих эрхээ хасуулж, хугацаа нь дууссан иргэдийн эрхийг сэргээх үйлчилгээ үзүүлэх, галт зэвсэг худалдан авах, улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгөх чиглэлээр зөвлөгөө өгнө. Мөн цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл өгч, иргэд, олон нийтийн санал, хүсэлт өргөдөл гомдлыг хүлээн авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг хүргэх юм.

Үүнээс гадна яамны харьяа бүх агентлаг газруудын өргөдөл гомдлын асуудал хариуцсан ажилтнууд төвлөрсөн цэгт иргэдээс хүсэлт өргөдөл гомдлыг нь хүлээн авч боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх хүртэл арга хэмжээ авч ажиллана. Хууль зүйн зөвлөгөө мэдээллийг ч энэ үеэр иргэд мэргэжилтнүүдээс чөлөөтөй ирж авах боломжтой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.