
Версачийн бэлгэдэл болох Горгон Медуза
Жианни Версаче Калабрия мужид төрж өссөн. Энэ газар нутаг нь МЭӨ VIII зууны үеэс МЭӨ 3-р зуун хүртэлх соёлын чухал дурсгалуудыг үлдээсэн бөгөөд Грекчүүдэд харьяалагддаг байв.
Жианни Версаче залуу насандаа бүр эртний Грек хэл сурч, эртний соёлд хандах нөлөөг нь кутюрийн анхны цуглуулгаас нь уншиж болно. Үүний нэг тод жишээ бол Версаче 1975 онд тухайн үед ажиллаж байсан Миланы Каллаган брэндэд зориулан бүтээсэн эртний Грекийн тогаг санагдуулам даашинз юм.
Жианни өөрийн брэндийг бий болгохоор шийдсэн үедээ Горгон Медузагийн цогц дүрсийг лого болгон сонгов. Гантиг Медуза Ронданиниг үндэс болгон авсан. Версаче бол лого шиг ийм хэцүү зургийг сонгохоос айдаггүй цөөхөн дизайнеруудын нэг нь юм.
Жианнигийн хувьд Медуза Горгон бол эмэгтэй хүний хүч чадал, гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл байв. Домогт, түүн рүү харсан хэн нь ч өөр тийшээ харж чадахгүй болдог хэмээдэг.
Дизайнер хүн хувцсыг бүтээдэг хувь тавиланд төрөгсөд юм. Дараа нь Донателла үүнийг баталж, "Медусад дурласан хүн бүр түүнийг мартаж чаддаггүй" домгийн агуулгаар Жианни ийм дүрсийг ашиглахыг хүссэн бөгөөд Версачегийн цуглуулгууд бусдын нүдийг, хүслийг соронзон адил татдаг хэмээжээ.
Гэвч ийм эмгэнэлт дүрийг сонгосон нь Версачегийн гэр бүлд ихээхэн бэрхшээл учруулсан гэж үзэх хүмүүс байдаг.
Vintage fashion
Р.Сайхан-уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.