Асмир Беговичийн гоолыг “Геннис”-ийн номонд бүртгэлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 08-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Хуучнаар Югослав улсын Требжина хотод төрсөн А.Бегович өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Саутхэмптон” багийн хаалганд нэгэн гайхалтай гоол оруулсан. Тэрээр өөрийн хаалганаас шууд цохисон бөмбөг нь эсрэг багийн хаалганд орсон билээ. 91.9 метрийн холоос оруулсан энэ гоолыг нь “Геннис”-ийн амжилтанд бүртгэсэн байна. Өдгөө премьер лигийн “Сток Сити” багт хүчин зүтгэдэг тэрээр “Портсмут” багаас хөлбөмбөгийн карьераа эхэлжээ. 2005-2010 оны хооронд хэд хэдэн багт зээлээр тоглосон хаалгач маань сүүлийн дөрвөн жил “Сток Сити”-гийн төлөө 128 тоглолт хийж 1 гоол оруулсан аж.

Югослав улс задран унаж зургаан хэсэг болоход тамирчид аль улсын төлөө тоглохоо өөрөө шийдэх хүндхэн сонголт тулгарч байв. Зарим тамирчид Югослав, Серб, Босни, Македон зэрэг дөрвөн улсын нэрийн өмнөөс тоглож байсан удаатай. Харин А.Бегович 2004-2007 оны хооронд Канадын 20 хүртэлх насны шигшээд хаалгач хийдэг байжээ. Тэрээр 2009 онд төрлөх эх орондоо ирж Бонси Герцеговина улсын үндэсний шигшээ багийн хаалгач болсон юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.