Дандаа л идэж ууж байгаа бүхнээсээ болоод өөрөө өөрийгөө өвчлүүлж удаан жил явсанаас эрт нас барж байна

Twitter Print
2023 оны 07-р сар 21-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийдөө зөвхөн над дээр орж ирж байгаа өвчлөлүүдээс базаад хэлэхэд:

1) 18-25 насны эрэгтэйчүүд өвчлөл архаг үрэвсэл харьцангуй гайгүй. Эмэгтэйчүүд нь ихэнх нь эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин их, миом, уйланхай, өндгөвчний үрэвсэлгэх мэт.

2) 26-35 насны эрэгтэйчүүд жингийн илүүдэл, архины шалтгаант элэгний өөхлөлт, нойр булчирхайн архаг үрэвсэл гэх мэт.Эмэгтэйчүүд бас л эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд/миом зангилаа, элэгний өөхлөлт, цөсний замын үрэвсэл

3) 35-45 насны эрчүүд Жингийн илүүдэл, архины болон архины бус шалтгаант элэгний өөхлөлт, Гепатит В С, нойр булчирхайн архаг үрэвсэл. Цөсний замын үрэвсэл Түрүү булчирхайн томрол, Рентгенд зүрхний томрол, архаг бронхит нурууны суулт ясны ургалт .Эмэгтэйчүүд Жингийн илүүдэл, Архины бус шалтгаант элэгний өөхлөлт, нойр булчихрай, цөсний замын эмгэг, Бөөрний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд/миом, уйланхай өндгөвчний үрэвсэл/ нурууны суулт ясны ургалт

4) 45-аас дээш насны эрчүүд: Элэгний архаг үрэвсэл, элэгний өөхлөлт, нойр булчирхайн архаг үрэвсэл, Цөсний чулуу Түрүү булчирхайн томрол, Зүрхний томрол, архаг бронхит. Нуруу хүзүүний суулт мурийлт, яс ургалт Бамбай блчирхайн эмгэг Эмэгтэйчүүд Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинүүд /Миом, уйланхай, үрэвсэлүүд/ Зүрхний томрол, Нуруу хүзүүний суулт, яс ургалт, хоол боловсруулахын эмгэг элэгний өөхлөлт, нойр булчирхайн архаг үрэвсэл, бамбай булчирхайн эмгэг гэх мэт өвчлөлүүд эдгээр насныханд ихээр тохиолдож байна. Арай дэндүү.

ГЭТЭЛ энэ бүгд юунаас болдог вэ гэхээр. 16 тайгаас тамхи татсан залуу 40 гараад даралт ихсэдэг болж байна.18 тайгаас архи уусан залуу 30 гараад элэг, цөс, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болж байна. Болохгүй бүхнийг хольж идсэнээс болоод ходоодны шарх, архаг үрэвслүүдтэй болж байна. Өглөө их өлөн явсанаас, эсвэл удаан өлсгөлөн явсанаас цөсний чулуу их болж байна. Буруу суусанаас, биеийн тамираар хичээллэхгүйгээс нурууны суулт мурийлт ясны ургалттай болж байна. Дандаа л идэж ууж байгаа бүхнээсээ болоод өөрөө өөрийгөө өвчлүүлж удаан жил явсанаас болоод 40 гараад дээрх зовиурууд ихээр илэрч эрчүүд 65 хүрэхгүй, эмэгтэйчүүд 75 хүрэхгүй нас барж байна.

ХҮҮХНҮҮД ЭЭ, өдөр бүр нүүрээ буддаг шигээ доод дотоод ариун цэвэртээ сайн анхаарал хандуулаач ээ. Гурван сардаа 1 удаа үзүүлчихэж байгаач ээ. Батга гарвал яадаг бил ээ тэрэн шигээ л анхаарлаа хандуул л даа. Та нарын өмсөөд байдаг бенз дотуур хувцас манай нөхцөлд хамгийн тохиромжгүй дотуур хувцас шүү. Наадхаас чинь болж бүсгүйчүүд өгсөх замын халдвар авч, үрэвсэх тохиолдол их байдаг шүү.

ЭРЧҮҮД ЭЭ, шээснийхээ дараа бэлэг эрхтэнээ арчиж эсвэл угааж сур л даа. Шээс үнэртээд байдаг юм. Бэлгийн харьцаанд орохдоо угааж бай л даа. Бүсгүйчүүдээ үрэвсүүлээд байна шүү дээ.

Муухайгаар хэлсэн бол уучлаарай. МАШ ЭНГИЙН ЗҮЙЛ НЬ ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЖ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ЗААВАЛ ХАМРАГДАЖ, ӨВДСӨНИЙ ДАРАА БИШ ӨВДӨХӨӨС ӨМНӨ СЭРГИЙЛЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ ШҮҮ.

Дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяр

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (210.61.207.4) 2021-08-21 18:07
      • 0
      • 0

      yg unen.nuuree budaad,brand,suljee,boo zurhai yarina.yeroosoo eruul menddee anhaaral tavihgui.aimaar bohir.togtmol usand orohgui.hetsuu de.bichihees ch sejig hurch bna.sorry

      Хариулах