Сербийн иргэн ФИЛА-гийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо

Twitter Print
2014 оны 09-р сар 08-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аваргын тэмцээн Узбекистан улсын Ташкент хотод эхлэх гэж байна. Мөн Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо их хурлаа хийж одоогийн ерөнхийлөгч Н.Лалович улиран сонгогджээ. Тэрээр 2013 оны дөрөвдүгээр сард Москва хотноо болсон их хурлаар албан ёсоор ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан. Өмнө нь 1972-2002 онд ФИЛА-гийн ерөнхийлөгч асан М.Эрцеганий туслахаар ажиллаж байгаад 2006 оноос ФИЛА-гийн товчооны гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.

Сербийн иргэн Н.Лалович 2020 он хүртэл энэ албан тушаалаа хаших юм. Нэг хэсэг Олон улсын Олимпийн хороо чөлөөт бөхийг Олимпийн хөтөлбөрөөс хасах тухай яригдаж Н.Лалович энэ спортын төлөө ихийг хийсэн гэж хамтран зүтгэгчид нь өндрөөр үнэлсэн байна. Түүний ачаар чөлөөт бөхийн Олимпийн хөтөлбөр хэвээр үлдсэн хэмээн их хурлын үеэр гишүүд хэлж байлаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.