
Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй спортын нэг бол жюү жицү барилдаан юм.
Жюү жицүгийн 2020 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг нэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд “Спортын төв ордон”-д зохион байгуулахаар товложээ. Нас, бүс, жингийн нарийн ангилалтай болдог энэхүү тэмцээнийг “Монголын жюү жицүгийн холбоо”-ноос санаачлан сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа юм.
Тус тэмцээнд манлайлсан тамирчид олон улс, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох эрхтэй болно.
А.Алтанчимэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.