
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2020.0721/ Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэд холбогдох хэргийг хэлэлцээд долоон сая төгрөгийн торгууль ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг таван жилээр хассан байна.
Мөн авлига өгсөн хэрэгт буруутгагдсан БНХАУ-ын иргэн Лиу Хоннианд 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан аж.
Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан өрөөндөө 20000 юанийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ын ажилтнуудад баригдсан байдаг.
Тэрбээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн автозамын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар мотод (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км замын ажлыг гүйцэтгэж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтнаас дээрх хэмжээний буюу тухайн үеийн ханшаар 7 882 400 (долоон сая найман зуун наян хоёр мянга дөрвөн зуу) төгрөгийн хахууль авч байсан гэх.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(68.204.74.16) 2020-03-20 23:45Avilga ogsniig n bish abs iig n shiitgeer nogoo avilga n ilrehgyi um bna l daa Manangiinhan oordiigoo omgooloh Agraa olchih um bna l daa Hamt shiitgeheer avilgachin Bi avilga. Avsan gej heleh yy Bod doo
Хариулах
Иргэн
(66.181.161.98) 2020-01-02 21:24Авилгачид офшорчид ждү хэдс тэдс гэх мэт мөнгийг хурааж аваад гадаад өрөө төл ахмадын тэтгэвэрийн зээлээ тэглэ
Хариулах
zochin
(202.179.26.231) 2020-01-02 13:38alaach hulgai nariig
Хариулах
Бат
(66.181.161.28) 2019-12-31 18:38Барьлаа тавьлаа. Илүү үйлдэл. Үр дүн бхгүй.
Хариулах