Итэвоны хэргээр Дотоод хэргийн сайдаа огцрохыг Солонгосын парламент шаардлаа

Twitter Print
2022 оны 12-р сар 12-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын парламент /Үндэсний ассемблей/ өнгөрсөн 10-р сард Сөүлийн Итэвон дүүрэгт болсон хэрэг явдалтай холбоотойгоор БНСУ-ын Дотоод хэргийг сайдыг албан тушаалаас нь огцруулах хүсэлт гаргажээ.

Өнгөрсөн 10-р сарын 29-нд Сөүл хотын Итэвон дүүрэгт Хэллоуины баяр тэмдэглэхээр цугларсан хүмүүсийн дунд шахцалдаан үүссэний улмаас 156 хүн амь насаа алдсан хэрэг гарсан билээ.

Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчний парламентын гишүүд БНСУ-ын Дотоод хэргийн сайд И Сан Миныг ажил үүргээ хангалттай гүйцэтгээгүй хэмээн буруутгаж байгаа аж.

Нөгөө талаас Ерөнхийлөгч Юн Сүк Ёл засгийн газрынхаа гишүүнийг огцруулах хүсэлтийг хүлээн авахгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

Ёнхап агентлагийн мэдээлснээр Ерөнхийлөгч парламентын хүсэлтийг хүлээн авахгүй бол БНСУ-ын Ардчилсан нам импичмент зарлан И Сан Миныг огцруулна хэмээн заналхийлж байгаа аж.

БНСУ-ын Цагдаагийн газар нь БНСУ-ын Дотоод хэргийн яамны харьяалалд байдаг ба баар, зоогийн газрууд олноор төвлөрсөн Итэвон дүүрэгт гарсан хэрэг явдалд цагдаагийн газрын зүгээс хангалтгүй ажилласан гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ.

Цар тахлын хязгаарлалт цуцлагдсанаас хойш анх удаа иргэд Хэллоуины баярыг тэмдэглэхээр Итэвонд олноороо цугларсан байсан ба БНСУ-ын Цагдаагийн газрын дарга тухайн үед хууль сахиулах алба "хангалтгүй" ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрч, хэргийг мөрдөн шалгахаа амласан бол Дотоод хэргийн сайд И Сан Мин мөн тухайн үед уучлалт хүссэн мэдэгдэл хийж байсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.