Нэг хөшөөний түүх

Twitter Print
2020 оны 10-р сар 13-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

Олон оронд хэн нэгний металь, шавар төмөр гэх мэт эр эрхтний хөшөө дангаараа сүндэрлэсэн нь элбэг. Харин энэ хөшөөний нууц нь хэвтэж буй эрийн өмдний цаанаас овойх эрхтний өнгө халцарч гялайсан нь бөгөөд малгай дотор нь мөнхөд амьд цэцгийн баглаа байдгаараа онцлог гэнэ.

Хөшөө 19 р зуунд амьдарч байсан нэгэн Франц эрийнх юм. Яагаад зөвхөн өмдний хэсэг нь гялайж орхио вэ гэх сониучирхсон асуулт бас дам яриа их байдаг Пер-Лашез хэмээгч эр хөшөөний эзэн болох сэтгүүлч Виктор Нуарийг 19 зуунд үхлийн халз тулаанд дуудсан байдаг гэнэ.

Хөшөөний эзэн цэлмэг тэнгэрийг ширтэн мөнхөд нүдээ цавчилгүй үүрд хэвтсээр үлджээ

Цэл залуухан эр үхэв. Энэ эрийн хараанд нь өртөх гэж хүүхнүүд үй олноороо өрсөлдөж, үнсүүлсэн бол үнсүүлсэн хацар, уруулаа арчилгүй биесдээ ярьж гайхуулдаг хайрын ажилдаа гарамгай нэгэн байсан учир бүсгүйгээ харамласан нэгэн дуэльд дуудаж амийг нь егүүтэв. Хайр сэтгэл, хайртай хүүхнээ хардсан нэгний халз тулаанаар хорвоог орхисон ч одоо харин хайр сэтгэл нь бүтээгүй, хайртай хүнтэйгээ учраагүй бүсгүйчүүл энэ хэсэг газрыг илбэж хүслээ хэлдэг гэнэ. Тийм болохоор цэцэг бас дандаа амьдаараа байдаг.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.