Францад коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 10 мянгыг давлаа

Twitter Print
2020 оны 04-р сар 08-нд 15:56 цагт
Мэдээний зураг,

Францад коронавирусын халдварын улмаас 3-р сарын 1-нээс хойш 10 238 хүн нас бараад байна. Өнгөрсөн 24 цагийн дотор л гэхэд тус улсад 607 хүн нас баржээ. Түүнчлэн ахмадын асрамжийн газруудад нийт 820 хүн нас барсан байна.

Франц улсад өнгөрсөн сарын 15-наас хойш хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа ба хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэдэд торгууль ноогдуулах тухай шинэ журам хүртэл гарсан билээ. Өнгөрсөн мягмар гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон коронавирусын халдварын дэгдэлтэнд хамгийн ихээр өртөөд буй Сан Денисмйн засаг захиргааны бүсэд айлчилжээ.

Парисын захад байрлах тус бүс нутаг нь Францын хамгийн ядуу бүс нутаг ба энд коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо өнгөрсөн хоёр долоо хоногийн дотор 63 хувиар өссөн аж. Английн Ерөнхий сайд Борис Жонсон Лондон хотын Гэгээн Томасын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хоёр дахь хоногоо дараалан хэвтэн эмчлүүлж байна. Ерөнхий сайдын албанаас мэдээлсэнээр Борис Жонсон хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэж байгаа ба ямар нэгэн тоног төхөөрөмжийн тусламжгүйгээр өөрөөрөө амьсгалж байгаа аж.

Англид коронавирусын халдвар авсан 55 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаагаас 6159 нь уг вирусын халдварын улмаас нас бараад байгаа юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.