Дэлхийн шилдэг үйлчилгээтэй 10 авиакомпани бүгд Азийнх

Twitter Print
2016 оны 09-р сар 09-нд 13:26 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн шилдэг үйлчилгээтэй 10 авиакомпаниар доорхи нэр бүхий нислэгийн компаниуд шалгарсан байна. Хамгийн сонирхолтой нь бүгд Ази тивийнх аж.

Энэхүү шалгаруулалтыг хийхдээ үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг хэрхэн хангадаг, хэрхэн хүндэлдэг, найрсаг харьцдаг, хэрэгтэй цагт нь туслахад бэлэн байдаг гэсэн шалгууруудыг үндэслэдэг бөгөөд дэлхийн 160 гаруй орноор агаарын компаниудын үйлчилгээг авч байгаа 18 сая гаруй үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн байдлын тухай санал асуулга авах журмаар явагддаг. 

Өнгөрсөн жил мөн Хонг Конгийн Cathay Pacific Airways шалгарч байжээ. Cathay Pacific Airways компани нь дэлхийн 168 чиглэлд иргэний болон ачааний онгоцны нислэг үйлддэг юм байна.

1) Cathay Pacific Airways
2) Asiana Airlines
3) Malaysia Airlines
4) EVA Air 
5) Singapore Airlines
6) ANA All Nippon Airways
7) Garuda Indonesia
8) Qatar Airways
9) Hainan Airlines
10) Thai Airways

Source: SkytraxWorld Airline Awards

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.