
ЛУУВАН
Лууван хэлбэр хэмжээ, өнгө амтаараа ялгагддаг. Хүнсний лууван голдуу улаан шаргал, харин тэжээлийн лууван нь шар, цагаан байдаг. Луувангийн био идэвхт бодис: амин дэмүүд В1 0.1 мг, В2 0.05мг, хүчлүүд 0.6 мг, Д витамин , фолийн хүчил 0.1 мг, каротин 7.2 мг,чихэрлэг 15 мг, тослог, 0.7 мг, давс, магни, кальци, натри, маргенц, фосфор болон бусад эрдэслэг бодисуудыг агуулдаг.
Лууванг ардын эмчилгээнд А амин дэм дутагдсанаас үүдэлтэй ядаргаа, хоолны дуршил багасах, амьсгалын замын элдэв өвчлөл, астм, салхинд цохиулах, ойр ойрхон өвчинд өртөх үед, арьсанд өөрчлөлт орох, ходоод гэдэс хямрах, цус багадах, зүрх судасны системийн өвчлөл, элэг, бөөр, бодисын солилцоо алдагдах, өтгөн хатах, шамбарам зэрэг өвчнийг эмчилдэг. Мөн үрэвсэл намдаах, шээс хөөж бөөр цэвэрлэх, хөлрүүлэх, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх, гэдэсний туузан хорхой гадагшлуулах, шарх аниулах чадалтай эмийн болон хүнсний асар их ашиг тустай ургамал юм. Луувангаар зүрхний шигдээс, судас нарийсах, даралтанд өөрчлөлт орох, бөөр чулуужих, хорт хавдраар өвчлөх, нүдний хараа муудах, биед амин дэм С, В дутагдах, шарх эдгэрэлтийг түргэвчлэх, биеийн дархлааг сайжруулах, амны хөндийн үрэвслийг дарах гэхчилэн олон өвчин зовиурыг эмчилдэг.
Лууван кали ихтэй учир зүрх судас, бөөрөнд сайнаар нөлөөлдөг. Мөн нян устгах чадлаараа сонгино, сармиснаас дутахгүй. Бага зэрэг лууванг түүхийгээр нь идэхэд амны хөндийн нян устгадаг. А амин дэмээр баялаг шар луувангийн шүүс бол бие махбодод амархан шингэдэг.
Мөн В,С,Д амин дэмүүд ч луувангийн шүүсэнд их байдаг. Зөв бэлтгэсэн шинэ луувангийн шүүс бол натри, кали зэрэг органик шүлтлэг элементүүдээр баялаг байдаг. Мөн кальци, магни, төмөр их бий. Энэ бүх элементүүд фосфор, хүхэр, цайр, хлор зэрэгтэй их сайн зохицож бие махбодод онцгой сайнаар нөлөөлдөг билээ.
Луувангийн шүүс нь хамгийн зохистой найрлага бүхий органик ус байдаг. Түүнд бие махбдын эд эсүүдэд шаардлагатай шим тэжээлийн бодисууд агуулагддаг. Энэ шүүсийг 0.5-аас 3-4 литр хүртэл ямар ч хэмжээгээр ууж болно. Луувангийн шүүсийг ууж байх үедээ өтгөрүүлсэн саахар, цардуул, гурил зэргийг огт хэрэглэж болохгүй. Шүүсний чанар түүнийг хэрхэн бэлтгэсэнээс шалтгаалахыг бүү март. Чанар сайтай шүүс шим тэжээлийн бодисуудаар баялаг байдаг тул бага хэмжээтэй уусан ч хүнд ашигтай. Хэрэв төвөөс зугтах хүчний үйлчлэлийн зарчмаар ажилладаг шүүс шахагчаар луувангийн шүүсийг шахаж авсан бол бие махбодыг цэвэршүүлэх, эмчлэхэд илүү их шүүс шаарддаг.
Харин шингэнт шахуургын юм уу үрэх аргаар гаргаж авсан бол арай бага хэмжээтэй шүүс хэрэгтэй. Луувангийн шүүс нь бие махбодын бараг бүх үйл ажиллагааг хэвийн болгоход тустай. Шархлаа, хавдруудыг ч эмчлэхэд нэмэртэй гэдэг. Луувангийн шүүс уувал дархлаа сайжирч, нойр булчирхайн ажиллагаа идэвхжиж, нүдний хараа сайжран, нүдний бүрхэвчийн үрэвсэл, коньюнктивит буюу нүдний холбогч эдийн үрэвсэл зэрэг нүдний өвчин эдгэрдэг. Луувангийн шинэ шүүс амьсгалын эрхтэнүүдийн үйл ажиллагааг хэвийн болгож, гавлын ясны нүүрний хэсгийн хөндийн өвчнүүдээс ангижрахад тустайгаас гадна хоолны дуршлыг сайжруулж, хоол боловсруулалтыг эрчимжүүлэн шүдэнд сайнаар нөлөөлдөг.
Луувангийн шүүс бол эрчим хүч,хүч чадлын эх үүсвэр юм. Энэ шүүсний тусламжтайгаар элэгний болон гэдэсний өвчинг анагааж, цөсний сувгийн бөглөрлийг эмчлэх боломжтой. Өөр бусад аргаар дийлэхгүй тийм хүчирхэг цэвэрлэгээг луувангийн шүүсээр хийх боломтойгоос гадна дерматит буюу арьсны үрэвсэл зэрэг өвчнүүдийг эмчилж, арьсаа цэвэр, эрүүл сайхан болгож чадна.
Луувангийн шүүс бол нүдний харааг сайжруулах их сайн хэрэгсэл юм. Нисгэгч болохоор шалгуулаад нүдний хараагаар гологдсон залуус луувангийн шүүсийг хэдэн долоо хоног уугаад дахин шалгуулахад ямарч өөгүй тэнцсэн тохиолдол байдаг. Луувангийн шүүсний тусламжтайгаар бие махбодоо цэвэрлэх явцад арьс огцом цайрдаг нь бие махбодоос гадагшилж байгаа хорт бодисууд улбар шар, шар будагч бодисуудын өнгөтэй байдагтай холбоотой бөгөөд тэдгээр хорт бодисууд гадагшилж дуусмагц арьс цайвар өнгөтэй болдгоос тэр бөгөөд элэг амжилттай цэвэрлэгдсэний дохио юм.
Харин нойр дутах, хэт ядрах, эсвэл архаг ядаргаа зэрэг бусад шалтгаангүй бол хэсэг хугацааны дараа арьс эргээд хэвийн өнгөндөө ордог. Луувангийн шүүсэнд агуулагддаг шим тэжээлийн бодисууд нь нойр булчирхай, бэлгийн булчирхайнууд зэрэг дотоод шүүрлийн булчирхайнуудад их шаардлагатай. Энэ шүүс заримдаа үргүйдлийг эмчлэх тохиолдол ч бий. Итгэхэд мэт боловч үргүйдлийн шалтгаан нь чанаж болгосон, ариутгаж тунгаасан хоолны удаан хугацааны хэрэглээ байдаг. Жирэмсэн эхчүүд луувангийн шүүс ууж хэрэглэвэл хүүхдээ төрүүлэх үед “сепсис” буюу идээ тархах аюулаас сэргийлж чадна. Луувангийн шүүсийг өдөр тутам хэрэглэхэд асар их ач тустай.
Хөхүүл эх луувангийн шүүс өдөр бүр тогтмол уувал сүүний найрлагыг баяжуулж сайжруулдаг. Луувангийн шүүсийг бусад шүүстэй хольж ууж төрөл бүрийн өвчинг анагаадаг. “Лууван-хүрэн манжин-өргөс хэмх”-ийн шүүсний холимог уувал бөөр болон цөсний хүүдий дэх элс, чулуу гадагшлуулахад тустай. Харин луувангийн шүүсийг бууцайны шүүстэй хольж уувал бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг. Энэ нь зөвхөн бүдүүн гэдэсний ажиллагааг сайжруулдаг төдийгүй бие махбодын ерөнхий байдалд тустай. Учир нь бүдүүн гэдэс муу бол үргэлж ядрах, тайван биш болох, мэдрэлийн ачаалал дарамтанд орох шалтгаан болдог. Чанасан, дахин боловсруулсан хоол хүнс бүдүүн гэдсэнд сөрөг нөлөөтэй. Тэгэхлээр яах ёстой вэ? Гэдсээ цэвэрлэ. Бие таагүй оргиод байвал хамгийн түрүүнд хэд хэдэн удаа бургуй тавьж угаа. Зөвхөн ингэсний дараа л шинэ түүхий луувангийн шүүс үр дүнгээ өгнө. Бургуйгаар гэдсээ цэвэрлэсний дараа “лууван- бууцай”-ны шүүс ууж гэдсээ хэвийн байдалд нь оруул.
Амьд хоол тэжээлийн дутагдалд орсон эсүүд өлөн зэлмэн байж, зохих ёсоор үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Сульдаж ядарсан эсүүд гэмтэж, дүрсээ өөрчилж эхэлдэгээс болоод шархлаа , хавдар зэрэг өвчин үүсдэг. Гэвч луувангийн шүүсийг үндсэн хэрэглээгээ болгохын зэрэгцээ бусад жимс ногооны түүхий шүүсийг ухаалгаар сонгон ууж байвал тэдгээр эсүүдийг хэвийн байдалд нь эргүүлэн оруулах боломжтой. Уух шүүсний хувь харьцааг бичсэнгүй. Тодруулж болно.
Доктор Норман Уокер "Шүүсээр эмчлэхүй"
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.