
Ташкент хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр эхэлж байна. Манай улсаас 48 кг-д эх орноо төлөөлөн Э.Нарангэрэл дэвжээн дээр гарсан билээ. Тэрээр дэлхийн аваргын хошой хүрэл медальт, АНУ-ын бөх А.Лэмптэй эн тэнцүү барилдаж 10:6-гаар ялагдал хүлээлээ. Хоёр бөхийн барилдаан цаг дуусахаас хэдхэн хормын өмнө 6:6-гийн харьцаатай байсан ч Э.Нарангэрэл мэх хийхээр өрсөлдөгчийнхөө хөлд дутуу сууж оноо алдан хожигдсон аж. Хэрэв нэмж оноо алдаагүй бол ялах бүрэн боложмтой байсан юм. Харин эмэгтэйчүүдийн 60 кг-д барилдаж буй С.Цэрэнчимэд эхний тойрогтоо ОХУ-ын бөхийг оноогоор цэвэр ялж дараагийн тойрогт Японы бөхтэй оноолт таарлаа.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505