
Бээжингээс Хөт хот хүртэл аялах хурдны галт тэрэгний тасалбар борлуулагдаж эхэллээ. 2 цаг 30 минут орчим аялах галт тэрэгний тасалбар 204 юань (81.600₮ орчим), нэгдүгээр зэрэглэлийн тасалбар 310 юань (124.000₮ орчим), бизнес ангиллын суудлын тасалбар 612 юаниар (244.800₮ орчим) борлуулагдана. Цагийн хуваариас, явах өдрөөс шалтгаалж үнийн хувьд бага зэрэг хэлбэлзэлтэй байна.
Бээжин-Хөт хот чиглэлийн энгийн галт тэрэг 9 цаг 30 минут гаруй аялдаг бөгөөд тасалбарын үнэ 91 юаниас (36.400₮ орчим) эхлэлтэй. Бээжин- Жанжиакоү (Жанчхүү)- Хөх хот чиглэлийн шугамын нийт урт 287 км, галт тэрэгний төлөвлөсөн хурд 250 км/ц. Өдөрт өглөө 7 цагаас оройн 20-21 цаг хүртэл нэг талдаа 15 удаагийн хурдны галт тэрэг аялах бол амралтын өдрүүдэд хоёр удаагийн аялал төлөвлөгджээ.
Өвөр Монголын нийслэл Хөх хотод нээгдсэн метро 21,72 км урт, нийтдээ 20 буудалтай, хотын дөрвөн дүүргийг дайрах юм байна. Галт тэрэгний багтаамж нь 2062 зорчигч, галт тэрэгний дээд хурд 80 км/ цаг байх аж.
Метроны шинэ шугамууд нээх нь гурван сая гаруй хүн амтай энэ хотын нийтийн тээврийн ачааллыг буруулах зорилготой юм байна. Хөх хот Хятаддаа тээврийн нөхцөл хамгийн муу 10 хотын нэгт багтдаг аж.
Дашрамд дуулгахад Хятадад метроны шугамтай 30 хот бий. 2020 он гэхэд энэ тоог 50 болгохоор төлөвлөжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.