Тахианы мах худалдан авахдаа анхаарах зүйлс

Twitter Print
2021 оны 12-р сар 24-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

Тахианы мах худалдан авахдаа анхаарах зүйлс

1️⃣ Тахианы мах худалдан авахдаа хугацаа болон бүтээгдэхүүний гарал үүсэл зэрэг мэдээллийг сайтар унших.

2️⃣ Тахианы мах сонгохдоо арьсны өнгө нь өөрчлөлтгүй, хадгалах явцад мөс бага үүссэн тахианы махыг сонгоорой

3️⃣ Тахианы махыг хөлдөөхдөө чийг нэвтэрдэггүй боолт эсвэл уут ашиглаарай. Тэгвэл хөлдүүгээр нь удаан хадгалсан ч хоол хийх үед чийгшилээ бага алдаж шинэ хэвээрээ байхад тусална

4️⃣ Тахианы махаа хөргөгчинд төрөл болон бүтээгдэхүүн худалдан авсан, задалсан огноог заавал бичиж хадгалж байгаарай

5️⃣ Тахианы мах барьцалдаж хөлдсөн үед олон удаа гаргаж гэсгээхгүйн тулд тус бүрийг тугалган цаасанд боож, хөлдөөгчид уутанд хийж хадгалах хэрэгтэй

6️⃣ Тахианы махыг өрөөний температурт бус хүйтэн усанд 30 мин сойх эсвэл богино долгионы зууханд гэсгээгээрэй

7️⃣ Гэсгээсэн тахианы махыг аль болох хурдан чанаж болгосон байх ёстой. Хэрэв тахианы махыг нэн даруй хэрэглэхгүй бол хөргөгчинд хадгалж, гэсгээснээс хойш 24 цагийн дотор хэрэглэнэ.

8️⃣ Тахианы махыг шарах явцад хатаахгүйн тулд тугалган цаасаар ороож шарах аргыг туршаад үзээрэй

9️⃣ Тахианы махыг тавиур дээр тавьж шарах нь мах илүү тос багатай болдог.

1️⃣0️⃣ Хэрэв та дэглэм барьж байгаа бол тахианы махаар хоол хийхдээ арьснаас нь салгаж хоол хийх нь илүү өөх тос багатай болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.