
Узбекистаны Ташкент хотод 2014 оны чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аваргын тэмцээн үргэлжил байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын барилдаан болсон аж. Манай улсаас А.Батчимэг, Э.Нарангэрэл, Б.Одончимэг нар эх орноо төлөөлөн барилдсан ч медаль хүртэж чадаагүй. Харин 60 кг-д хүч үзсэн ОУХМ С.Цэрэнчимэд шигшээ барилдаанд Олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Азербайжаны Юлия Раткевичтэй барилдаж 12:3-ын харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр тэрээр эмэгтэй чөлөөт бөхийн хоёр дахь дэлхийн аварга болж байна.
Тэрээр “Ташкент 2014”-ын дэвжээнд ОХУ, Япон, Финланд, Азербайжан зэрэг чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын тамирчдыг ялж алтан медаль энгэртээ зүүлээ.
Чөлөөт бөхийн дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчид
Алтан медальтнууд:
1. Зэвэгийн Ойдов (1974 он, Стамбул, Турк) – 62 кг
2. Зэвэгийн Ойдов (1975 он, Минск, ЗХУ) – 62 кг
3. Хорлоогийн Баянмөнх (1975 он, Минск, ЗХУ) – 100 кг
4. Соронзонболдын Батцэцэг (2010 он, Москва, ОХУ) – эм: 59 кг
5. Сүхээгийн Цэрэнчимэд (2014 он, Узбекистан, Ташкент) – эм: 60 кг
Мөнгөн медальтнууд:
1. Базаррагчаагийн Жамсран (1971 он, Софи, Болгар) – 48 кг
2. Хорлоогийн Баянмөнх (1971 он, Софи, Болгар) – 100 кг
3. Мэгдийн Хойлогдорж (1973 он, Тегеран, Иран) – 57 кг
4. Хорлоогийн Баянмөнх (1974 он, Стамбул, Турк) – 100 кг
5. Цэдэндамбын Нацагдорж (1975 он, Минск, ЗХУ) – 68 кг
6. Буяндэлгэрийн Болд (1983 он, Киев, ЗХУ) – 68 кг
7. Зэвэгийн Дүвчин (1983 он, Киев, ЗХУ) – 82 кг
8. Авирмэдийн Энхээ (1985 он, Будапешт, Унгар) – 62 кг
9. Буяндэлгэрийн Болд (1985 он, Будапешт, Унгар) – 68 кг
10. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2001 он, Софи, Болгар) – 58 кг
11. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2002 он, Тегеран, Иран) – 60 кг
12. Баяраагийн Наранбаатар (2007 он, Баку, Азербайжан) – 55 кг
13. Очирбатын Бурмаа (2009 он, Хернинг, Дани) эм: 72 кг
14. Д.Отгонцэцэг (2011 он, Турк. Стамбул) эм: 51 кг
15. Б.Оюунсүрэн (2011 он, Турк. Стамбул) эм: 67 кг
16. Э.Сумьяа (2013 он, 2013 Унгар, Будапешт) эм: 51 кг
17. С.Батцэцэг: (2013 он, 2013 Унгар, Будапешт) эм: 63 кг
Хүрэл медальтнууд:
1. Жигжидийн Мөнхбат (1967 он, Дели, Энэтхэг) – 87 кг
2. Данзандаржаагийн Сэрээтэр (1970 он, Эдмонтон, Канад) – 74 кг
3. Мэгдийн Хойлогдорж (1971 он, Софи, Болгар) – 57 кг
4. Очирдолгорын Энхтайван (1973 он, Тегеран, Иран) – 48 кг
5. Цэдэндамбын Нацагдорж (1974 он, Стамбул, Турк) – 68 кг
6. Зэвэгийн Ойдов (1977 он, Лозанна, Швейцарь) – 68 кг
7. Дугарсүрэнгийн Оюунболд (1978 он, Мехико, Мексик) – 57 кг
8. Нанзадын Бүргэдаа (1979 он, Скопье, Югослав) – 52 кг
9. Лувсангийн Энхбаяр (1985 он, Будапешт, Унгар) – 74 кг
10. Авирмэдийн Энхээ (1986 он, Будапешт, Унгар) – 62 кг
11. Лодойн Эрхбаяр (1989 он, Мартини, Швейцарь) – 74 кг
12. Пунцагийн Сүхбат (1990 он, Токио, Япон) – 82 кг
13. Цэрэнбаатарын Цогтбаяр (1993 он, Торонто, Канад) – 57 кг
14. Баяраагийн Наранбаатар (2005 он, Будапешт, Унгар) – 55 кг
15. Цогтбазарын Энхжаргал (2005 он, Будапешт, Унгар) – эм: 48 кг
16. Доржийн Нармандах (2007 он, Баку, Азербайжан) – эм: 59 кг
17. Очирбатын Насанбурмаа (2008 он, Токио, Япон) – эм: 67 кг
18. Б.Одончимэг (2009 он, Хернинг, Дани) эм: 67 кг
19. О.Насанбурмаа (2011 он. Турк. Стамбул) эм: 63 кг
20.Т.Мөнхтуяа (2012 он. Канад, Страткона) эм: 59 кг
21. Г.Мандахнаран (2013 Унгар, Будапешт) 66 кг
22. Т.Мөнхтуяа (2013 Унгар, Будапешт) эм: 59 кг
23. О.Насанбурмаа (2013 Унгар, Будапешт) эм: 67 кг
24. О.Бурмаа (2013 Унгар, Будапешт) эм: 72 кг
25. Э.Ням-Очир (2014 он, Узбек, Ташкент) 61 кг
26. Г.Мандахнаран (2014 он, Узбек, Ташкент) 65 кг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505