Тэврэлт бол хайрын "бэлгэ тэмдэг" биш, харин хэрэгцээ

Twitter Print
2021 оны 09-р сар 03-нд 10:48 цагт
Мэдээний зураг,

ТЭВРЭЛТ БОЛ "ХАЙРЫН ТЭМДЭГ" БИШ, ХАРИН ХЭРЭГЦЭЭ

Тэврэлт бол хайрын *бэлгэ тэмдэг* гэдэг ойлголт хэдийнэ хоцрогджээ. Хүнд өдөрт дөрвөн удаа тэврүүлэх хэрэгцээ байдаг гэнээ. Тодруулбал, Сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин "Сэтгэл санааны зовиургүй хэвийн амьдрахад хамгийн багадаа дөрвөн удаа тэврүүлэх хэрэгцээ байдаг. Хэрвээ сэтгэл санааны дэмжлэг шаардлагатай үед 8 удаа, харин илүү шаналал зовлон туулж байгаа тохиолдолд багадаа 12 удаа тэврүүлэх шаардлагатй. Энэ хэрэгцээгээ хангаж чадаагүйн улмаас дутуугаа нөхөхийн тулд заримдаа бид ухамсаргүйгээр дэр тэвэрч унтах, амьтан тэжээх зэрэг үйлдэл гаргадаг" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Хэн нэгэнтэй тэврэлдэх үед тархинд ОКСИТОЦИН буюу ХАЙРЫН ГОРМОН, ЭНДОРФИН буюу АЗ ЖАРГАЛЫН ГОРМОН ихээр ялгардаг байна. Өөрөөр хэлбэл Тэврэлт нь айдас түгшүүрийг мартах, уур уцаарыг арилгах, хөгшрөлтийг удаашруулах, эрч хүчтэй өөртөө итгэлтэй байх, хүнд хэцүү бүхнийг даван гарах, депресстэй тэмцэх хамгийн шилдэг эм болдог төдийгүй мэдрэмжээ илэрхийлэх, хоолны тухай бодлыг багасгадаг, нойргүйдлийг арилгах, нялх хүүхдийн хөгжлийг сайжруулах гээд маш олон ач холбогдолтой аж.

Үүнээс гадна үгээр илэрхийлж чадахгүй үйлдлийг тэврэлтээр илэрхийлж болох нь ээ. Тиймээс тэврэлтийг хэрэгцээ талаас нь хүлээн авч, өөртөө болон бусдад эерэг энерги түгээгээрэй.

Р.ХИШИГЖАРГАЛ

Эх сурвалж: "Өдрийн сонин"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.