Шинээр баригдсан зочид буудал үйлчлүүлэгчдээ усан дор Немо-той хамт унтуулна

Twitter Print
2019 оны 11-р сар 19-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

Далай тэнгисийн адал явдалд дуртай жуулчдад зориулж Танзаниа улсад усан доогуур барьсан зочид буудал хаалгаа нээлээ. “Ногоон арал” нэрээрээ алдаршсан Пемба арлын ойролцоох Манта амралтын газрын өрөөнүүд нь далайн усан дор байрладаг юм байна. 

Зочид өдөр нь байрныхаа дээд талын тавцан дээр гарч биеэ наранд шарж, усны мандал дээрхи зоогийн газар хооллоод, орой өрөөндөө очихын тулд төрөл бүрийн загас, далайн ургамал, амьтадаар хүрээлүүлсэн далайн замаар  шумбах хэрэгтэй болно.  

Далайн түвшнээс доош 4 метрт байрлах хаалга хүртэл замыг гэрэлтүүлж, Энэтхэгийн далайн үзэсгэлэн төгөлдөр байгалийг үнэхээр бишрэм засч янзалжээ. 

Энэ газар нь алслагдмал, мөн жуулчид өмнө нь очиж байгаагүй нууцлагдмал шинэ газар тул жуулчдын сонирхлыг бүр ч ихээр татаж байгаа юм. Пемба аралд жуулчдын хүрэх хамгийн найдвартай, дөт зам бол Занзибараас тус аралд ирдэг шууд нислэгүүд юм. Сүүлийн жилүүдэд олон хүний хөлд талхлагдаагүй энэ газарт далайн онгон байгальд шумбахыг хүсэгчид ихээр ирэх болсон тул жуулчдад зориулж амралт, зугаалгын газар олноор барих шаардлагатай болсон байна.

Энэхүү зочид буудал нь 2000 онд баригдсан Швед улсын Стокгольм хотын ойролцоо орших Швед нууранд байрладаг Генбергийн анхны усан доорхи зочид буудлын загвараар баригдсан.  Энэ зочид буудлын өрөө нь усны гүнд 3 метрт орших бөгөөд өрөө нь нэг өргөн ор, ширээ бүхий энгийн засалтай юм.

Харин Манта амралтын газрын шинэ усан доорхи буудал нь зочид буудлын хөгжилд гарсан том ололт амжилтын нэг илэрхийлэл боллоо гэж бичиж байна. Харин энэхүү усан доорхи зочид буудал болоод түүнийг тойрсон олон бизнес цэцэглэх нь далайн байгалийг мөхөөж, устах аюулд хүргэх вий гэж байгал хамгаалагчид эмээж байгаа юм.

Ямартай ч энэхүү зочид буудал нь адал явдалд дуртай, сонин хачин зүйл турших дуртай хүмүүсийн заавал очих ёстой газрын нэрсэд зоолттой байх болсон байна. Далайн мандалаас 4-5 метрийн гүнд шүрэн арлын үзэсгэлэнт байгаль, амьтнаар хүрээлүүлэн амтат зоог барина гэдэг хэн хүнд олддог завшаан гэж үү гэж үзэх хүн олон байна. Манта амралтын газрын зочид буудлын өрөөнүүд нь хоногийн 750 доллараас эхэлдэг юм байна. 

Ц.Мөнхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.