Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна

Twitter Print
2020 оны 06-р сар 30-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлсэн. Энэ удаагийн хуралдаанаар гудамж нэршүүлэх, нийслэлийн өмчит хөрөнгө бүртгэж авах, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан товлон зарлах тухай хэлэлцэнэ. 

Хэлэлцэх асуудлаас товч дурдвал Говь-Алтай аймгийн Халиун сумын нутгийн зөвлөл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраас МУ-ын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор,  их соён гэгээрүүлэгч, Л.Түдэвийн гудамж нэршүүлэх санал гаргажээ. Иймд Сүхбаатар дүүргийн I дүгээр хороо, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар, П.Гэндэнгийн гудамж хүртэлх гудамжийг Л.Түдэвийн нэрэмжит болгон нэршүүлэхээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд шийдвэрлүүлэхээр танилцуулна. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.