Хятад дельта хувилбарын тархалтыг хяналтанд авсан анхны улс болжээ

Twitter Print
2021 оны 08-р сар 24-нд 13:13 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-д өнгөрсөн даваа гарагт коронавирусын халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй талаар Хятадын Үндэсний Эрүүл мэндийн Зөвлөлөөс мэдээлжээ. Өнгөрсөн 7-р сард Хятадын Нанжинь хотын нисэх онгоцны буудлын үйлчлэгч нараас коронавирусын халдвар тэр дундаа Энэтхэгт анх бүртгэгдсэн, халдварлах чадвар өндөртэй "дельта" хувилбар илэрсэн юм.

Халдварын уг голомтоос халдвар Хятадын 31 мужийн талаас илүү хувьд нь тархаж, нийт 1200 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Хятадын хувьд энэ нь 2020 оноос хойшхи халдварын хамгийн том тархалт болоод байгаа ба коронавирусын "дельта" хувилбарын тархалтыг хумих нь Хятадын эрх баригчдын хувьд томоохон сорилт болж байна.

Орон нутгийн удирдлагууд иргэдийг хэдэн арван сая иргэдийг хатуу хөл хорионд оруулж, иргэдийг олноор нь шинжилгээнд хамруулж, хавьтагчдыг илрүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хязгаарлах зэрэг арга хэмжээ аваад байна. Дээрх арга хэмжээнүүдийг авснаар хоёр долоо хоногийн өмнө 3 оронтой тоогоор тоологдож байсан халдварын тохиолдлуудын тоо 1 оронтой тоо руу шилжиж, 7-р сарын 16-наас хойш анх удаа өнгөрсөн даваа гарагт дотоодын халдвар бүртгэгдээгүй байна.

Энэ байдлаараа БНХАУ коронавирусын "дельта" хувилбарын тархалтыг хяналтанд авч чадсан анхны улс болоход ойрхон байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Хятадын төрийн өмчит ССTV сувгийн мэдээгээр коронавирусын цар тахал дуусаагүй гэдгийг анхааруулж, иргэдийг сонор сэрэмжээ алдалгүй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг уриалжээ.

Түүнээс гадна эрх баригчид коронавирусын эсрэг дархлаажуулах ажлыг эрчимжүүлсэн ба өнгөрсөн ням гарагийн байдлаар тус улсад нийт 1.94 тэрбум тун вакцин хийгдсэн нь 100 хүн тутамд 135 тун вакцин хийсэн үзүүлэлт бөгөөд уг үзүүлэлтээрээ Их Британи, АНУ-ыг давжээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/08/23/china/china-zero-case-delta-intl

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.