
Испани улсад үргэлжилж буй сагсан бөмбөгийн дэлхийн аваргын хагас шигшээд АНУ, Литви, Серб, Францын багууд үлдсэн. Энэ удаа Европ тивээс Грек, Хорват, Турк, Финланд, Украйн, Литви, Испани, Серб, Словени, Франц, Америк тивээс Аргентин, Бразил, Пуэрто Рико, АНУ, Доминикан, Мексик, Африк тивээс Египет, Сенегал, Ангол, Азиас Иран, Филлипин, БНСУ, Австрали тивээс Шинэ Зеланд, Австралийн шигшээ оролцож байна. Тэмцээнийг зохион байгуулагч Испанийг ямар нэгэн медаль хүртнэ гэж найдаж байсан хөгжөөн дэмжигчдын урам хугарлаа. Ах дүү Газоль, Х.К.Наваро, Р.Рубио, Р.Фернандес, С.Ибака зэрэг NBA-ийн олон тоглогчтой Испани шөвгийн наймд Францад хожигдсон.
Дөрвөн жилийн өмнө Турк улсад дэлхийн аваргын тэмцээн болохд АНУ, Турк, Литви, Серб шөвгийн дөрөвт үлдэж байсан. Харин энэ удаа дээрх дөрвөн улсын гурав нь өнгөрсөн жилийн амжилтаа давтах боломж бүрдсэн. Хагас шигшээгийн эхний тоглолт өнөө шөнө 03:00 цагт эхэлж АНУ-Литви тоглоно. Маргааш шөнө 04:00 цагт Серб-Францын шигшээ тоглох хуваарт гарчээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505