Нимбэг, бяслагтай бялуу

Twitter Print
2020 оны 11-р сар 05-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Нимбэг бяслагтай бялуу хэрхэн хийх талаар зөвлөгөө өгье.

Орц:

Суурь

75гр дээд/ нэгдүгээр гурил

20гр бор хуурай бурам

4г ванилин охь

30гр хүйтэн цөцгийн тос

1ш өндөгний шар

Их бие

75гр тараг

40гр зөгийн бал

3 ш өндөг

350гр бяслаг (cream cheese)

20гр нимбэгийн жүүс

20гр эрдэнэ шишийн цардуул

Хийх дараалал

1. Хүнхэр саванд сууринд орж байгаа бүх орцоо хийгээд гурилаа зуурна. Зуурмаг маш сайн эвлэж хоорондоо барьцалдуулсан зуурмагаа хөрөгчид 30минут амраана.

2. Энэ хооронд шарах шүүгээг 180хэмд халаана.

3. Бялууны доод суурин дээр наалддаггүй цаас дэвсэнэ.

4. Зуурсан зуурмагаа нимгэн элдэж бялууны хивэнд тааруулна илүү гарсан зуурмагийг нь зүсэж аваад 180хэмд халсан шарах шүүгээнд 20мин сууриа шарна.

Суурь бэлэн болох зуур их биеийн зуурмагаа бэлдэх болно.

1. Цөцгийн тосоо хайлуулаад дээрээс нь тараг, болон зөгийн бал 3ш өндөг хийж сайтар хутгаж холино.

2. Хөргөгч-ний царцуу бяслагаа гаргаад гар миксэрээр миксэрдэнэ.

3. Миксэрдсэн бяслаг дээр цөцгийн тос, тараг, өндөг, зөгийн балтай шингэн зуурмагаа хольж хутгана.

4. Зуурмаг дээр нимбэг-ний шүүс болон эрдэнэ шишийн цардуулаа хийж хутгана.

Бэлдсэн суурин дээр их бие болох шингэн зуурмагаа хийнэ, доторх хийг нь сайн гаргахын тулд тавцан дээр зуурмагаа зохих ёстой.

170хэмд халсан шарах шүүгээнд хийгээд доор нь устай сав бас хийж бялуугаа шарах явцад шарах шүүгээг чийглэх болно.

170 хэмд 15 минут шараад галаа 120 хэм хүртэл бууруулаад дахин 45 минут шарна. Дараа нь шарах шүүгээг унтраагаад 1 цаг халуун шарах шүүгээнд байлгана

(Энэ хугацаанд шарах шүүгээг нэг ч удаа онгойлгож болохгүй).

Шарах шүүгээнээс гаргаад хөрөгчид 5 цаг байлгасны дараа (хэвэнд наалддаг учир хэвнээс салгахын өмнө хутгаар сийрүүлж салгана.)

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.