Компанийг эсвэл ажлыг бүү сонго, удирдлагаа сонго

Twitter Print
2021 оны 01-р сар 17-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

"...Санхүү хариуцсан захирал Гүйцэтгэх захирлаасаа асуув: “Бид хүмүүсээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийдэг, харин дараа нь тэд биднийг орхивол юу болох билээ?"

Гүйцэтгэх захирал: “Бид хөрөнгө оруулалт хийхгүй, харин тэд үлдвэл юу болох билээ? ..." гэсэн яриа 2 захирлын хооронд болж өнгөрчээ. Манай зарим компанийн удирдлагууд хүмүүсээ сургахад хойрго ханддаг. Сургадаг, дараа нь орхиод явбал яана гэж эмээдэг.

"Хүмүүсийг орхиод явах боломжтой болтол нь сайн сурга. Орхимооргүй сэтгэгдэл төртөл нь сайн ханд" гэж энэ цагийн тэргүүн бизнесмэнүүдийн нэг Ричард Брансон хэлсэн байдаг. Амазон компани өөрийн бизнесийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй чиглэлээр ажилтнуудаа сургадаг – эрүүл мэнд, тээвэр гэх мэт. Амазон яагаад ингэдэг вэ гэхээр ажилтнууд нь сурч хөгжих, өсч дэвжих боломжоор хангагдана гэдэг ямар чухал вэ гэдгийг мэддэг болохоор тэр.

“Ямар компанид ажиллавал зүгээр вэ” гэж хүмүүс надаас их асуудаг – том, жижиг, дөнгөж эхэлж буй, хөрөнгө мөнгө сайтай, эсвэл олон улсын компанид уу гэж. Би тэдэнд компанийн хэмжээ чухал бишээ, харин тэр компанийн хандлага, урдаа тавьсан зорилгодоо хэр үнэнч вэ гэдэг л нэн чухал. Компанийг эсвэл ажлыг бүү сонго. Удирдлагаа сонго.

Чамайг дэмждэг, чамд итгэдэг, чамд боломж олгодог дарга л чиний ажил амьдралд хамгийн том дэвшил, тэсрэлтийг авчирна гэж захидаг даа.

С.Эрдэнэбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.