Казахстан даяар гашуудлын өдөр зарлажээ

Twitter Print
2022 оны 01-р сар 10-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар Казахстанд болсон эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр 164 гаруй хүн амь үрэгджээ. Түүнчлэн жагсаал цуглааны үеэр цагдаа нар 6000 орчим хүнийг баривчилсны дотор олон тооны гадаадын иргэд байгаа хэмээн Казахстаны Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгджээ.

Хийн түлшний үнийг буулгахыг шаардсан иргэдийн жагсаал цуглаан өргөжиж, Казахстан даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал үүссэн юм.

Нийслэл Нур-Султан хотод цэрэг цагдаагийн хамгаалалтыг чангатгаж, Ерөнхийлөгчийн ордон руу орох гарцыг хаажээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сүүдийн өдрүүдэд болж өнгөрсөн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн нь Казахстаны эрх баригчид хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэлтэй холбоотой гарсан гэж үзэж байна.

Өнгөрсөн бямба гарагт Казахстаны эрх баригчид Казахстаны Тагнуулын албаны дарга асан Карим Массимовыг эх орноосоо урвасан хэргээр баривчилсан хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн Казахстаны үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн даргын орлогчоор ажилладаг Марат Осипов, Даулет Эргожин нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Зөвхөн Алматы хотод жасгаал цуглааны үеэр 103 хүн амь үрэгдсэн ба жагсагчид Алматы хотын цагдаагийн хэлтсүүдийг эзэлж авахыг оролдсон учраас хэв журмыг сахиулах зорилгоор хууль сахиулагчид жагсагчид руу гал нээсэн хэмээн мэдэгджээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Алматы хотод эмх замбараагүй байдал үүсгэж, халдлага үйлдэж буй гадны 20 мянга орчим алан хядагчид ажиллаж байгаа учраас хууль сахиулагчдад гал нээхийг зөвшөөрсөн хэмээн мэдэгдсэн билээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Казахстаны Ерөнхийлөгчийн шийдвэрийг буруушааж буйгаа мэдэгдэн, Казахстанд ОХУ-ын зэвсэгт хүчний албан хаагчид ажиллаж буйд тайлбар өгөхийг хүсчээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Би

      (68.234.176.99) 2019-11-11 10:16
      • 0
      • 0

      Чадаж байгаа газраа амьдарч байвал болоо ш дээ.Тэндээс зөндөө хөрөнгө оруулалт монгол руу орж ирж байгаа.Монголд юу хийх юм авилгал бузар бүхэн үүрлэсэн газар.

      Хариулах

    • Зочин

      (46.135.79.230) 2019-11-10 19:40
      • 0
      • 0

      Yasan hanaj tsadadgui shunal we

      Хариулах

    • Мgl

      (66.181.184.46) 2019-11-10 18:34
      • 0
      • 0

      Гөлөгнүүд

      Хариулах

    • Uuuuu

      (66.181.184.236) 2019-11-10 16:01
      • 0
      • 0

      Ter n deer

      Хариулах

    • Зочин

      (64.119.16.199) 2019-11-10 15:49
      • 0
      • 0

      Zailtsan garuud vee

      Хариулах