Даралтаа буруу үзсэнээр 5-15 нэгж илүү заах магадлалтай

Twitter Print
2021 оны 02-р сар 02-нд 15:47 цагт
Мэдээний зураг,

Даралтаа буруу үзсэнээр 5-15 нэгж илүү заах магадлал бий. Тиймээс даралтаа үзэхийн өмнө дараах зүйлсийг мэдэх хэрэгтэй:

Даралтаа үзэхийн өмнө 5 минут тайван сууж хүлээх хэрэгтэй. Давсгаа сулла. Учир нь давсаг дүүрэн байхад даралт 10-15 нэгж илүү заадаг. 

Даралтаа үзүүлж байхдаа хөлөө ачиж болдоггүй. Учир нь хөлөө ачсан үед даралт 2-8 нэгж илүү заадаг. 

Хөлийн улыг газар бүрэн тавих хэрэгтэй. Учир нь хөлөө өлмий дээр тулсан үед даралт 5-10 нэгж илүү заадаг. Сандал дээр сууж байгаа бол сандлын түшлэгээ бүрэн налаарай.

Учир нь сандлын түшлэг бүрэн налаагүй үед 5-10 нэгж илүү заадаг. 

Хувцас, ханцуйн гаднаас даралт хэмждэггүй. Учир нь хувцасны гаднаас хэмжсэн үед даралт 10-40 нэгж илүү заадаг.

Даралтаа үзүүлж байхдаа ярьж болохгүй. Учир нь даралт хэмжих үед ярихад 10-15 нэгж илүү заадаг.

Даралтын аппаратаа зүрхэн тушаа байрлуул. Учир нь даралт хэмжих аппаратыг буруу байрлуулсан бол 10-13 нэгж илүү заадаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.