Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тооцооллыг 3 дугаар сарын 1-ний дотор танилцуулна

Twitter Print
2022 оны 02-р сар 13-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчилдэг билээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор  2020 оны нэгдүгээр сараас эхлэн 420.000 төгрөг болон нэмэгдэж байсан юм. 

2022 оны 02-р сарын 10-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хуралдлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах дүрэм журам, аргачлалыг хэлэлцэн, баталжээ. Мөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ажлын хэсэг байгуулахаар болж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дэд даргаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг дэвшүүлж, баталсан талаараа ХНХЯ-наас мэдээлжээ.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Монгол Улсын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтоодог. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр нийгмийн даатгалын сарын доод шимтгэл даган нэмэгддэг байна. Тухайлбал 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байх үед нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43,200 төгрөг байсан бол 2020 онд 56,700 төгрөг болж нэмэгдсэн билээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон МҮЭ-ийн XXIII Их хурлын үеэр С.Эрдэнэбат хэлэхдээ “2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн бодлогодоо нэмэлт өөрчлөлт оруулна. МҮЭХ 2025 он гэхэд цалин хөлсийг хоёр дахин ба түүнээс доошгүй хэмжээнд нэмэгдүүлэх зорилтыг тавьсан” хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.