Тусгаарлалтаас гараад гэр хорионд ахиад 14 хонохдоо шинжилгээ өгч болохгүйг нь ойлгодоггүй ээ

Twitter Print
2020 оны 07-р сар 23-нд 18:47 цагт
Мэдээний зураг,

Би уул нь 14 хоногт нэг удаа цусаа хянуулж байх ёстой юм. Тусгаарлалтын 21 хоногт бол дүрэм журмыг нь хүндэтгэн дагаад л байж байна. Харин тусгаарлалтаас гараад гэр хорионд ахиад 14 хонохдоо шинжилгээ өгч болохгүйг нь ойлгодоггүй ээ?

Яагаад гэхээр гэрт хамт амьдарч байгаа гэрийнхэн буюу нэгдүгээр хавьтагч нар дураараа гарч орж болно, би болохоор шинжилгээ ч өгч болохгүй! Ер нь логикийн маш олон алдаа байх юм одоо тусгаарлагдаж байгаа хүмүүсийг вагонд суулгаж буцаах юм гэнэ. Тэгээд гэрийнхэн вокзалаас тосож аваад, тосож авахгүй нь такси дад гэртээ харьж болно, тэгснээ гэр хорионд...

Ер нь яг манайхаас өөр 35 хоног тусгаарлаж байгаа улс дэлхийд байна уу? Ингэж гэр хорио нэртэй юм хийснээс нэг мөр 35 хоног карентинлаасай! Манайханд шинжлэх ухаан, цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй бол зарим талаараа зүгээр хааж боохоос л хамгаалалтаа эхлээд байх юм... Ядаж л нэг гадаадад байгаа иргэддээ зориулаад нэг утасны "APP" гаргачхаасай! Тэр нь дээр нь ямар хотоос ирж байгаа, тэр хот нь халдварын хичнээн тоо илэрсэн гэх мэдээллүүд байдаг тэгээд ирж байгаа хүмүүсээ ангилдаг, эрсдэлтэй хотоос ирж байгаа эрсдэлгүй хотоос ирж байгаа. 

Жишээ нь, манай эмнэлэг байдаг хотод нэг ч халдвар илрээгүй болохоор ээж бид хоёр эрээн ороход ямар ч асуудал гараагүй! Энэ өвчин чинь чулуунаас ургахгүй шүү дээ. Ядаж л тэр app нь байршил заагчтай байхад хэн хаан явааг утсаар залгахаас илүү хялбар илрүүлмээр... Мэдэх юм алга.. Угаасаа боловсролын салбар нь cd-тараадаг гэхээр яаж 21-зуунд за за мэдэхгүй ээ. 

Г.Батзаяа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.