
PSAT-ийн шалгалт гэж юу вэ?
10 дугаар сарын 12-ны Лхагва гарагийн өглөөний 08:30 цагт АНУ-д орон даяар PSAT-ийн шалгалт авна.
Жилдээ нэг удаа явагддаг энэ шалгалтанд ахлах сургуулийн 10, 11-р ангийн сурагчид хамрагдах бөгөөд 2 цаг 45 минутын турш англи хэл, математикийн хичээлээр мэдлэгээ шалгуулна.
Энэхүү шалгалтанд өндөр оноо авсан сурагчид “National Merit Scholarship” авдаг тул мэдлэг, хурд, авхаалж самбаа шаардсан хариуцлагатай шалгалт юм.
Шалгалтын дээд оноо 1520. Шалгалтын төлбөрийг сургуулиас нь хариуцдаг, тиймээс үнэ төлбөргүй.
Тэтгэлэгт тэнцэх босго оноо муж бүрт харилцан адилгүй. Тухайлбал Калифорни мужийн хувьд энэ жил 222 байх бол Иллинойс 221, Колорадо 220 гэх мэт ялгаатай.
Жил бүр 3,5 сая орчим ахлах сургуулийн сурагч шалгалт өгдгөөс 1,5 сая нь 11-р ангийн сурагчид байх бөгөөд үүнээс 15,000 орчим нь эцсийн шалгаруулалтанд тэнцэж тэтгэлгийн эзэд болдог.
Нэг үгээр хэлбэл мужийн нийт шалгалт өгсөн хүүхдүүдийн 1% нь тэтгэлэг авч чадна гэсэн үг.
PSAT-ийн шалгалтын бүтэц:
1. Reading 47 асуултыг 60 минутанд
2. Writing & Language 44 асуултыг 35 минутанд
3. Math (тооны машингүй) 17 асуултыг 21 минутанд
4. Math (тооны машинтай) 31 асуултыг 45 минутанд багтаан өгнө.
Тэтгэлэгийн оноог хэрхэн тооцох вэ?
(Reading+Writing+Math) өөрийн авсан нийт онооны нийлбэрийг 2-оор үржүүлж тэтгэлэгт тэнцсэн эсэхээ тооцоолж гаргана.
Сонирхуулж хэлэхэд дэлхийн шилдэг их сургуулиудын элсэгчдийн PSAT-д авсан дундаж оноо 1280-1520 байдаг. Хэрэв таны хүүхэд тооны шалгалтан дээр 750-760, англи хэл дээр 730-760 оноо авбал өндөр оноо авсанд тооцогдоно. Мөн тэтгэлэг авах магадлал 90%-тай гэсэн үг.
****
Эцэст нь нэг зүйлийг сануулж хэлэхэд эцэг эхчүүд PSAT-ийн шалгалтыг SAT-ийн шалгалттай андуурах тохиолдол их байдаг. Олон талаараа төстэй боловч шалгалтын бүтэц, агуулгаараа хоорондоо ялгаатай, мөн их сургуулиуд ACT/SAT-ийн оноог элсэлтийн гол шалгуур болгодог гэдгийг анхаараарай.
Эх сурвалж: Princeton review 2022.
Дараагийн постоор энэ төрлийн шалгалтанд хэрхэн өндөр оноо авах тактикийг оруулах болно.
Насанжаргалын Болортуяа
АНУ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.211.53.25) 2022-09-18 23:43БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах