Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бол хувийн хэвшил, төр дээрэмдэх ёсгүй гэлээ

Twitter Print
2022 оны 03-р сар 25-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

Өнгөрөгч Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид авах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас эрхээ шилжүүлж авахаар өнөөдөр тус үйлдвэрт ажиллаж байна.

Засгийн газраас Хөтөлийн цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тогтоол батлагдан гарсантай холбогдуулан тус компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох хүртэл хугацаанд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилжээ.

Харин Хөтөлийн “Цемент-Шохой үйлдвэр” ХК-ийн хуулийн зөвлөх Э.ХАШЧУЛУУН "Төр хувийн хэвшлийг дээрэмдэж байна. Энэ үйлдэл нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй. ТӨБЗХГ-ын 108 тоот тогтоол байна. Уг тогтоолоор ТӨБЗГ өөрсдийнхөө хийсэн 2015 оны худалдан авах гэрээг хүчингүйд тооцож байна. Энэ гэрээ нь 2017 онд дүгнэгдээд дууссан. 41 тэрбум төгрөгийг өгч төрийн өмчийн хороотой гэрээгээ дүгнээд Хөтөлийн цемент шохооны үйлдвэрийг худалдаж авсан ажиллагаа дуусгавар болсон гэсэн үг. Гэтэл хүчингүйд тооцож байгаа гэрээний 6.2-т заасан “Талуудын хооронд маргаан гарвал шүүхээр шийдвэрлүүлнэ” гэх заалтыг мөрдөхгүй байна. Өнөөдөр Хөтөлийн үйлдвэрийг худалдан авсан компанийх нь хувьцааг хөрөнгөтэй нь хамт хурааж авах ажиллагаа явж байна.

Энэ үйлдлийг АТГ-д өгч шалгуулна. Шүүхийн байгууллагаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлүүлнэ. Энэ хөрөнгийн өмч нь хэн бэ гэдгийг Монгол Улсын шүүүх шийднэ. Түүнээс биш төрийн нэг агентлагын дарга шийдвэр гаргаад захирал томилдог асуудал ардчилсан Монгол Улсад байхгүй.” гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.