Хүрэн манжин

Twitter Print
2022 оны 01-р сар 26-нд 16:48 цагт
Мэдээний зураг,

ХҮРЭН МАНЖИН

Хүрэн манжин нь биед уургий солилцоо, хялгасан судсыг бэхжүүлэх, цусан дахь холестренийг бууруулах, биеийн эсэргүүцлийг сайжруулах, шээс хөөлгөх, ходоод гэдэсний үйл ажиллагааг дээшлүүлэх, хамар хоолой өвчин, хүчил багадалттай ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа, хавдар,цэр ховлох, цусан дахь чихрийн өөрчлөлт, бодисын солилцоо алдагдах, цус багадалт, бөөр, элэгний өөрчлөлт, судас хатуурахаас сэргийлэх зэрэг олон өвчнийг анагаах чадалтай ногоо юм. Хүрэн манжингийн био идэвхт бодис:

Манжин нь 1.7% уураг, 8-12 % тослог, чихэрлэг амин дэм С , В1, В2, Р,РР, В9, фолийн хүчил, каротин, бусад хүчлүүд, азотлог бодис, эрдэс бодис йод, кали, төмөр, кальци, бичил элементүүдийг агуулдаг.

Хүрэн манжингийн шүүс гемоглобиныг нэмэгдүүлж, цусны бүтэцийг сайжруулдаг. Хүрэн манжингийн шүүс уух нь цэвэрлэгээний маш хүчтэй нөлөөтэй. Хүрэн манжингийн шүүс уусан эхний үед толгой эргэх, дотор муухайрах шинж илэрч болно. Хэрэв хүрэн манжингийн шүүсийг луувангийн шүүстэй 50:50-иййн харьцаатайгаар хольж уувал толгой эргэж, дотор муухайрахгүй. Энэ бол нэг ёсны хүрэн манжин, шар луувангийн “коктель” гэсэн үг. Дасаад ирэхийнхээ хирээр хүрэн манжингийн шүүсний хэмжээг нэмэгдүүлж болно. Хүрэн манжингийн шүүсийг өдөрт 2 удаа 1-1.5 аягыг ууж байх хэрэгтэй.

Лууван, хүрэн манжингийн шүүс нь бие махбодыг хангалттай хэмжээний фосфор, хүхрээр хангаж өгдөг. Энэ хольцонд агуулагдах А амин дэм нь цусан дахь улаан эсийг нэмэгдүүлж, цусны найрлагыг ерөнхийд нь сайжруулах нөлөөтэй. Хүрэн манжингийн шүүс эмэгтэйчүүдэд онцгой тустай. Лууван ,хүрэн манжингийн шүүсийг өдөрт хамгийн багадаа хагас литрийг ууж бай. Ялангуяа сарын тэмдэг ирсэн үед өдөрт 2 удаа, хагас аяга хэмжээтэйг уух сайн.

Мөн эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед хүрэн манжингийн шүүс сайн гэдэг. Зарим тохиолдолд энэ үед уух шаардлагатай эмийг, дааврын бэлдмэлүүдийг ч орлож чадна. Хүрэн манжингийн шүүс уулаа гээд эмийн бодисууд, нийлэг аргаар гаргаж авсан дааврын бэлдмэлүүдээс биед үлдсэн хэрэггүй хортой зүйлсийг гадагшлуулах үед тохиолддог шиг гаж нөлөө, сөрөг шинжүүд огт илэрдэггүй. Хүрэн манжингийн шүүс төмөр ихээр агуулдаг учраас цусны улаан эсүүдийг нэмэгдүүлж, цусны бүтцэд сайнаар нөлөөлдөг тул цусны эргэлт удааширсан, цус алдах хандлагатай, цусан дахь гемоглобины хэмжээ багассан хүмүүст илүү сайн нөлөөтэй. Хүрэн манжинд натри, кальцийн хэмжээ хамгийн зохистой 50:5 хувийн харьцаатай байдаг нь цусны судасны хананд наалдсан илүүдэл кальцийг уусгахад сайнаар нөлөөлдөг. Тийм болохоор судас өргөссөн, даралт ихэссэн, тромбофлебит зэрэг зүрх судасны өвчнүүдийг эмчлэхэд сайн ажээ.

Хүрэн манжинд кали 20%, хлор 8% агуулагддаг нь элэг, бөөр, цөсний хүүдий, тунгалагийн тогтолцоог цэвэрлэхэд тустай. Бөөр болон цөсний хүүдийг цэвэрлэхэд лууван- хүрэн манжин-наргил модны самрын хольцыг ашигладаг. Хэрэв энэ хольцыг зөв бэлтгэж чадвал кали, натри, кальци, магни, төмөр, фосфор, хүхэр, цахиур, хлор зэрэг чухал шаардлагатай элементүүд зохистой харьцаагаар бий болдог. Харин хүрэн манжин- лууван - өргөст хэмхний шүүс бөөр болон цөсний хүүдий дэхь элс чулууг гадагшлуулахад тустай. Бөөр болон цөсний хүүдийд элс, чулуу хуримтлагдсан нь бие махбод өөртөө байгаа илүүдэл органик биш кальцийг гадагшлуулж чадаагүйн шинж.

Бид хүний биед кальц хэрэгтэй гэж ярихдаа дараах өгүүлбэрийг санаж байх хэрэгтэй. Хүний бие махбодод амьд, органик кальц зайлшгүй шаардлагатай. Органик гаралтай кальци усанд сайн уусдаг тул бие махбодод амархан шингэдэг. Гэтэл органик кальци зөвхөн шинэ түүхий жимс, ногоо, тэдгээрийн шүүсэнд байдаг юм. Гэтэл шингэнийг нь ялгаж, өтгөрүүлсэн цардуул, саахарт байдаг кальци нь дулааны боловсруулалтын явцад органик биш чанартай болж, усанд уусах чадвараа алддаг. Нэгэнт биед шингэж чадахгүй тийм кальцийг гадагшлуулах шаардлагатай. Эс тэгвээс биед ихээр хуримтлагдаж, цаашлаад төрөл бүрийн өвчин үүсгэдэг. Органик биш кальци заримдаа цусны судасны төгсгөлд ихээр хуримтлагддаг. Хэрэв хэвлийн хөндийд ихээр хуримтлагдвал хавдар үүсгэх аюултай. Шулуун гэдэсний төгсгөл гэмтвэл шамбарам өвчин үүсгэдэг. Гэвч хамгийн эмзэг газрууд бол бөөр, цөсний хүүдий, цөсний сувгууд юм. Дулааны аргаар боловсруулсан гурил, будаа их хэрэглэснээс болж органик биш кальци ихээр хуримтлагдан, бөөр болон цөсний хүүдийд элс, чулуу үүсдэг.

Бидний мэддэг анагаах ухаан элс, чулууг мэс заслын аргаар авахыг санал болгодог. Амь насанд аюултай онцгой тохиолдлоос бусад үед ингэх шаардлага байхгүй. Хүссэн үр дүндээ хүрч болох илүү энгийн аргууд байдаг. Цөсний хүүдий дэх элс, жижиг чулууг үгүй хийхийн тулд “лууван-хүрэн манжин- өргөст хэмх”-ний шүүсийг хагас аяганы хэмжээтэйгээр өдөрт 3-4 удаа уух ба мөн нэг аяга халуун шингэлсэн нэг нимбэгний шүүсийг 2-3 удаа уух хэрэгтэй.

Элс, чулууний хэмжээ ямар байгаагаас шалтгаалж эмчилгээ хэдэн өдрөөс хэдэн долооо хоног үргэлжилж болно. “Лууван- хүрэн манжин- өргөст хэмх” (Лууван 283.0 гр, хүрэн манжин 84.5 гр, өргөст хэмх 84.5 грамм)-ний шүүс бол угаасаа бөөр, элэг, цөсний хүүдий, түрүү болон бэлгийн булчирхайнуудыг цэвэрлэдэг хамгийн сайн хэрэгсэл юм. Бие махбодод илүүдэл болсон шээсний хүчлээс болж бөөр өвддөг нь махыг хэт их хэрэглэснээс болдог. Гэтэл “лууван-хүрэн манжин- өргөст хэмх”-ний шүүс энэ тохиолдолд хамгийн сайн байгалийн эм юм шүү.

Доктор Норман Уокер

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.