Хүний организмын биохэмнэл

Twitter Print
2021 оны 08-р сар 26-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

Био хэмнэл

Хүний организмд хэмнэл байдаг. Энэ хэмнэл нь биднийг тойрон эргэлдэж байдаг огторгуйн одод, гараг эрхсийн хөдөлгөөнөөс хамаардаг аж.

Өглөөний 7-8 цаг

Дархлалын чадвар дээд хэмжээнд сэргэж,бэлгийн даавар хүчтэй ялгардаг.

09-10 цаг

Өвчин мэдрэх мэдрэмж буурдаг. Энэ цагт хүний оюун санаа сэргэж, сэтгэн бодох сайжирдаг.

10-12 үд дунд

Оюун ухаан дээд цэгтээ төвлөрсөн үе. Энэ үеэр хооллох хэрэггүй байдаг.

13-14

Үдийн амралтын үе. Үдийн хоолыг цадтал идэх хэрэгтэй юм. Мөн үдэд амралт уртхан байх тусам бие организм эрүүл байдаг.

15 цагаас хойш ажиллах чадвар дахин нэмэгдэж, оюун ухаан нэгдсэн төвлөрөлд ордог. Хүний биед өвчин мэдрэх чадвар буурч эхэлдэг.

16 цагаас хүний бие бялдар ажлын ямарч ачааллыг даахуйц хэмжээнд хүрсэн байдаг. Биеийн тамирын дасгал, бялдаржуулах урлагаар хичээллэхэд туйлын үр дүнтэй цаг байдаг.

18 цагаас бие махбод, оюун ухааны чадамж буурч, сульдах мэдрэмж ажиглагддаг. Гайхалтай нь энэ үед согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд бие махбодийн тэсвэрлэн даах мэдрэмж харьцангуй давуу байдаг.

22 цагаас бие махбодийн хамгийн идэвхгүй үе эхэлдэг.

Шөнийн 03-04 цагийг маш тайван унтаж амрах чухал байдаг хэмээж байна.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.